|
|
||
Хоёр орны залуучууд хоорондын ойлголцоог нэмэгдүүлж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд үндэс суурь тавихын тулд Америкийн оюутан сурагчид Хятадад мэдлэг дээшлүүлэхийг Америкийн тэргүүн хатагтай Мишел Обама 19-ны өдөр урамшуулан хэлжээ.
Мишел мөн өдөр Вашингтонд Ховард их сургуульд лекц унших үед Хятад улсын дарга Хү Жиньтао Америкад төрийн айлчлал хийж байгааг угтаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ: ийм айлчлал хоёр орон болон хоёр орны удирдагчид хоорондын холбоо болон ойлголцоог нэмэгдүүлэхэд чухал боломж тохиол хангалаа. Гэвч хэлхээ холбоогоо нэмэгдүүлэх нь зөвхөн засгийн газар юм уу төрийн тэргүүн нарын хооронд хязгаарлагдах биш хоёр ард түмэн ялангуяа залуучуудын хоорондын хэлхээ холбоо ч хамрагдаж байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Америкаас Хятадад мэдлэг дээшлүүлж байгаа оюутан сурагчдын тоо эрс нэмэгдэв. ерөнхийлөгч Б.Обамагийн боловсруулан тогтоосон ирэх дөрвөн жилд багтаан Хятадад 100 мянган оюутан мэдлэг дээшлүүлэх зорилтыг биелүүлэхээр хоёр орны засгийн газар сүүлийн үед Хятадад мэдлэг дээшлүүлж байгаа нэн олон америкийн оюутан сурагчдад тэтгэлэг олгох зэрэг арга хэмжээ авлаа гэж Мишел тэмдэглэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |