|
|
||
АНУ-д айлчилж байгаа БНХАУ-ын дарга Хү Жиньтао 19-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд хэлэлцээ хийж, идэвхтэй хамтран ажилласан Хятад Америкийн тал бүрийн харилцааг ахиулах тэрчлэн хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар саналаа гүнзгий солилцсон байна.
19-ний өдрийн үдээс өмнө Барак Обама Цагаан ордондоо Хү Жиньтаод зориулан өргөн их угтах ёслол үйлдэж Хятад Америкийн хэдэн зуун зүтгэлтэн угтах ёслолд оролцжээ. Дараа нь хоёр удирдагч Цагаан ордны дугуй хэлбэртэй танхимд багахан хэмжээний хэлэлцээ хийжээ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань, АНУ-ын дэд ерөнхийлөгч Байдан нарын талаас тус тус зургаан дээд албаны хүн оролцсон байна.
Нэг цаг шахамын бага хэмжээний хэлэлцээ дууссаны дараа Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн өөр өөрийн орны эдийн засаг худалдаа, санхүү, гадаад харилцаа зэрэг олон салбарын албаны хүмүүсийг удирдан өргөн хүрээний хэлэлцээ хийсэн байна.
Өргөн хүрээний хэлэлцээ дууссаны дараа Хятад Америк хоёр орны тэргүүн нар Хятадын Ленев, Хайр групп болон АНУ-ын Микрософт, Голдман Сачс, Моторола зэрэг нэрт аж ахуйн нэгжийн эзэдтэй уулзжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |