• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк хамтарсан мэдэгдэл нийтэллээ

CRI       (GMT+08:00) 2011-01-20 08:45:16

     Хятад Америк хоёр орон 19-ний өдөр Вашингтонд хамтарсан мэдэгдэл нийтэлж, 21-р зуунд чиглэсэн идэвхтэй хамтран ажилласан Хятад Америкийн тал бүрийн харилцааг байгуулахаар чармайж, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтаар ашиг хүртсэн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулан хоёр орны хамтын ашиг сонирхлыг ахиулж 21-р зууны боломж сорилтыг аргацаах болно гэж тэмдэглэжээ.

     Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ,  Хятад Америкийн харилцааг эрчимжүүлж, түншийн харилцааг үргэлжлэн байгуулж, хамтын ашиг сонирхлоо ахиулан хамтаар сонирхож байгаа асуудлыг зохицуулж, олон улсын үүрэг хариуцлагаа эрчимжүүлэн Тайванийн асуудал, хүний эрхийн асуудал, хоёр армийн харилцаа зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийллээ. Хоёр талаараа дээд давхаргын хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлэн, хоёр орны парламентын хэлхээ холбооны чухал чанарыг цохон тэмдэглэжээ. Хятад Америк хоёр орон Ази номхон далай бүс нутгийн энх тайван аюулгүй байдлын талаар хамтын ашиг сонирхолтой байна гэж хоёр тал үзэж, хэлхээ холбоо зөвшилцлөө эрчимжүүлж бүс нутаг болон дэлхийн тулгамдсан сорилтыг аргацаахыг зөвшөөрсөн байна. Хоёр талаараа бас тал бүрийн харилцан ашигтай эдийн засгийн түншийн харилцаа байгуулахыг зөвшөөрч, энэ оны тавдугаар сард тал бүрийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүдүүвчийг тогтоож, макро эдийн засгийн бодлогын талаар ойлголцон хамтран ажиллаж, дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй болох үйл хэргийг ахиулан худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн нэн тэнцүүртэй худалдааны харилцааг байгуулахыг ахиулж, оюуны өмчийн эрхийг хамгаалах, дэлхийн банк санхүүгийн системийг эрчимжүүлэх зэрэг талаар хамтран ажиллахыг зөвшөөрсөн байна. Мөн цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны хамтын ажиллагаа, соёл иргэншлийн салбар дахь солилцоогоо харилцан өргөтгөхийг зөвшөөрчээ.

     Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал хоёр орны харилцааг ахиулах болно, нэн хүчирхэг Хятад Америкийн харилцаа нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд  Ази Номхон далайн бүс нутаг тэрчлэн даян дэлхийд ашигтай юм гэж Хятад Америк  орны тэргүүн  үзсэн байна. \Гэрэлт орчуулав\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе