|
|
||
БНХАУ-ын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Америкийн Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийжээ. Харилцан хүндэтгэсэн, хамтаар ашиг олсон Хятад, Америкийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хүч тавин байгуулах болно гэж хоёр орны удирдагчид санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Дарга Хү Жиньтао Хятад Америкийн харилцааны хөгжлийн талаар таван зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, адил талаа нэгтэн адил бус талаа нөөцлөн, эрх тэгш итгэлцсэн улс төрийн харилцааг хөгжүүлэх. Хоёрт, тал бүрийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртсэн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлнэ. Гуравт, өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулсан олон улсын түншийн хамтын ажиллагаа өрнүүлнэ. Дөрөвт, хоёр орны ард олон Хятад, Америкийн найрамдлын ажил үйлсэд өргөнөөр оролцохыг ахиулна. Тавд, хоёр талын өндөр зиндааны гүнзгий зөвшилцөл, элэн далангүй яриа хэлцлийн аргыг байгуулах зэрэг болно.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, хоёр талаараа харилцан нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг хүндэтгэж, бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон хөгжлийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Эдийн засгийн харилцааны талаар Хятад Америк макро эдийн засгийн бодлогын зохицуулалт хийж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хоёр орны төрийн тэргүүн үргэлжлэн нягт хэлхээ холбоотой байж, хоёр талын харилцаа, их эмзэг чухал асуудлаар цаг даруйд нь ойлголцохыг хүсэж байна гэжээ.
Барак Обама хэлэхдээ, Хятадын талтай хамтаар чармайж, хоёр талын өндөр зиндааны хэлхээ холбоог эрчимжүүлж, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэн, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, Ази, Номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулах зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Америкийн тал бэлэн байна. Хятадын талын эдийн засгийн салбар түлхүү анхаарч байгаа асуудлад хянамгай хандаж, идэвхтэй ахицад хүргэхээр чармайна гэжээ.
Тайваний асуудлаар дарга Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, Тайваний асуудал нь Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ба Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой Хятад, Америкийн харилцааны хамгийн эмзэг асуудал болох юм гэжээ.
Барак Обама цохон тэмдэглэхдээ, Америкийн тал нэг Хятадын бодлогоо эрс баримталж, Америк, Хятадын хамтарсан гурван албан мэдээний агуулгыг мөрдөх болно гэжээ.
Хоёр орны удирдагчид бас Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал, Суданы асуудал зэргээр санал бодлоо солилцож, зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, Ази, Номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар ахиулах болно гэж илэрхийлжээ.
Мөн өдөр Хятад Америк хамтарсан мэдэгдэл нийтэлж 21-р зуунд чиглэсэн идэвхтэй хамтран ажилласан Хятад Америкийн тал бүрийн харилцааг байгуулахаа дахин нотолжээ. Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, Хятад Америкийн харилцааг эрчимжүүлж, түншийн харилцааг үргэлжлэн байгуулахаар чармайж, мөн Тайванийн асуудал, хүний эрхийн асуудал, хоёр армийн харилцаа зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийллээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |