• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэвэр эрчим хүч бол Хятад Америкийн хамтын ажиллагааны шинэ цэг болно

CRI       (GMT+08:00) 2011-01-20 16:26:29

      Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайд Ван Ган 19-ний өдөр АНУ-ын нийслэл Вашингтонд хэлэхдээ, Хятад Америк хоёр орон сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллаж ихээхэн ахицтай болсон байна, цэвэр эрчим хүчний хамтын ажиллагаа бол шинэ цэг болно гэжээ.

      Ван Ган мөн өдөр Цагаан ордны Шинжлэх ухаан техникийн бодлогын албаны дарга Жон Холдрентай Хятад Америкийн шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны холбогдох баримт бичигт гарын үсэг зуржээ. Ван Ган хэлэхдээ, сүүлийн хоёр жилийн турш Хятад Америкийн удирдагчид цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орон ноднин Цэвэр эрчим хүчний судалгааны төв байгуулахаар шийдэж, одоо судалгааны төсөл дээр нэгдэлтэй болсноор барахгүй хөрөнгө мөнгийг найдваржуулж байна гэжээ.

      Цэвэр эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа нь Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлсэн төдийгүй хоёр орны шинжлэх ухаантан, инженер нарын нягт хамтын ажиллагааг ахиулж хоёр орон өөр өөрийн давуулагаа бадруулан хоёр талын харилцааг нэн зохицонгуй болгосон байна гэж Ван Ган үзжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе