• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Барак Обама өвтэгш ёслол хүндэтгэл үзүүлж Хү Жиньтаог баярлан угтав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-20 09:03:57

        Орон нутгийн цагаар 19-ний өдрийн үдээс өмнө, Америкийн ерөнхийлөгч Барак Обама цагаан ордны өмнөх өргөн чөлөөнд өвтэгш ёслол хийж Хятад улсын дарга Хү Жиньтаог баярлан угтсан байна.

        Энэ бол Барак Обама Америкийн ерөнхийлөгч болсноос хойшхи 2 жил гаруйд, Хятад улсын удирдагч анх удаагаа Америкт төрийн айлчлал хийж байгаа нь болно.

        Барак Обама үг хэлж тэмдэглэхдээ, юуны өмнө Америкийн ард түмний өмнөөс Дарга Хү Жиньтаог баярлан утгаж байна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, өнөөгийн байдалд, Америкийг багтаасан нийт улс орнууд сэтгэл санаа нэгтэй байдаг л юм бол даяарчилсан өрсөлдөөн сорилтыг зохицуулж дийлнэ. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүчирхэг хүчин болж мандан хөгжихийг Америкийн тал дэмжих бөгөөд Америк, Хятадын хамтын ажиллагаа нь Ази, Номхон далай тэрчлэн дэлхийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд ашигтай юм гэжээ.

        Хү Жиньтао үг хэлж тэмдэглэхдээ, дипломат харилцаа байгуулсан 32 жилийн турш, Хятад, Америкийн харилцаа нь стратегийн ач холбогдол ба дэлхийн хэмжээнд нөлөө тусгал бүхий хоёр талын харилцаа болон хөгжсөн байна. Ерөнхийлөгч Барак Обама тушаалд орсноос нааш, Хятад, Америкийн харилцаа нь шинэ хөгжлөө оллоо. 21-р зууны 2 дахь 10 жилийн эхний гараан дээр, хоёр орон алсын хараатайгаар, адилаа нэгтэн зөрөөгөө үлдээж, хоёр орны харилцаа урт хугацааны турш эрүүл тогтвортой хөгжихийг хамтаар ахиулах ёстой гэжээ.

        Хү Жиньтао тэмдэглэхдээ, энэ удаагийн айлчлалаар дамжин Хятад, Америкийн хамтран ажилласан тал бүрийн нааштай  харилцааг ахиулж, хоёр орны түншийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг сөхөхийг хүсэж байна гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад, Америкийн түншийн хамтын ажиллагаа нь харилцан хүндэтгэсэн, хамтаар ашиг хүртээсэн, өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулах ба ард олны өргөнөөр оролцуулахаар үндэс суурь болгох хэрэгтэй. Харилцан  нэг нэгнийхээ хөгжлийн зам сонголт ба язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй. Солилцоо, хэлхээ холбоо нь хоёр талын хамтын сонголт байж, хамтран ажиллаж хамтаар ялах нь Хятад, Америкийн харилцааны гол тал байх ёстой. Олон улсын үйл хэрэг дэх зөвшилцөл болон зохицуулалтаа харилцан эрчимжүүлж, хамтран ажиллаж байгаад даяарчилсан өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулах ёстой. Хоёр орны ард түмэн солилцоогоо өргөтгөж, найрамдлаа эрчимжүүлэх ёстой гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе