• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад болон Америкийн удирдагчид нийтлэг ойлголтод хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-20 09:50:32

         Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Америкийн цагаан ордонд тус улсын ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийжээ. Хоёр орны удирдагчид санал нэгтэй хүлээн зөвшөөрөхдөө, харилцан хүндэтгэсэн, хамтаар ялсан Хятад, Америкийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хүч тавин байгуулах болно гэжээ. Хойшдын хэсэг хугацаан дахь Хятад, Америкийн харилцааны хөгжлийн гол хандлага болон хоёр талын хамтын ажиллагааны гол чухал салбарыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэргийг хоёр орны удирдагчид тал бүрээс төлөвлөж, нийтлэг ойлголттой болжээ.

        Барак Обама тушаалд орсноос нааших Хятад, Америкийн хоёр талын болон бүс нутаг, тэрчлэн олон улсын халуун цэгийн асуудлаар хамтран ажиллаж байгааг Хү Жиньтао өндрөөр үнэлжээ. Тэрээр , Хятад, Америкийн харилцаа нь шинэ үзэл баримтлал, шинэ үйл ажиллагаа, шинэ ахуй орчин шаардаж байна гэжээ. Энэ тухайд тэрээр 5 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, адилаа нэгтэн зөрөөгөө үлдээж, эрх тэгш, итгэлцсэн улс төрийн харилцааг хөгжүүлэх. Хоёрт, тал бүрийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртсэн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлнэ. Гуравт, өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулсан олон улсын түншийн хамтын ажиллагаа өрнүүлнэ. Дөрөвт, хоёр орны ард олон Хятад, Америкийн найрамдлыг ажил үйлсэд өргөнөөр оролцохыг ахиулна. Тавд, хоёр талын өндөр зиндаа хоорондын гүнзгий зөвшилцөл, үнэнч яриа хэлцлийн хэлбэр маягийг байгуулах зэрэг болно.

        Барак Обама хэлэхдээ, Хятадын талтай хамтаар чармайж, хоёр талын өндөр зиндаа хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлж, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэн, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлт, Ази, Номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулах зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Америкийн тал бэлэн байна гэжээ.

        Тайваний асуудлаар Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, Тайваний асуудал нь Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ба Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой байж, мөн ч Хятад, Америкийн харилцааны хамгийн эмзэг асуудал болох юм гэжээ.

        Барак Обама цохон тэмдэглэхдээ, Америкийн тал нэг Хятадын бодлогоо эрс баримталж, Америк, Хятадын хамтарсан албан мэдээний агуулгыг мөрдөх болно. Тайваний хоолойн хоёр эргийнхэн харилцаагаа тасралтгүй сайжруулж байгаад Америкийн тал дэмжиж байгаа бөгөөд хоёр эргийнхэн харилцаагаа үргэжлүүлэн сайжруулахыг хүсэж байна гэжээ.

        Хоёр орны удирдагчид бас Солонгосын хойгийн байдал, Ираны цөмийн асуудал, Суданы асуудал зэргээр санал бодлоо солилцож, зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, Ази, Номхон далайн бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтаар ахиулах болно гэж илэрхийлжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе