• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америк дипломат харилцаа тогтоосны дараах дээд зиндааны харилцан айлчлал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-20 16:23:45

    Хятад Америк дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн турш салхи бороог туулсан хэдий ч тасралгүй урагш ахиж, түүхт чанартай хөгжлийг биелүүлсэн юм. Хоёр орны дээд зиндаа ба шат бүрийн яриа хэлэлцээ хэлхээ холбоо нь өдөр ирэх тусам нэмэгдэж, хамтын ажиллагааны цар хүрээ тасралгүй өргөжиж, улс төр, дипломат харилцаа, эдийн засаг худалдаа, цэргийн явдал, соёл боловсрол, шинжлэх ухаан техник зэрэг өргөн цар хүрээнд яриа хэлэлцээ хамтын ажиллагааны механизм тогтоосон байна. Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бага байснаасаа ихсэж, хоёр талын жилийн худалдааны хэмжээ 1979 онд 2 тэрбум 400 сая ам. доллар байснаа нэмэгдээд ноднингийн 380 тэрбум гаруй ам. долларт хүрч, хоёр орон харилцан өөр өөрийнхөө хоёр дахь том худалдааны түнш болсон байна. Хятад Америкийн харилцааны хөгжил нь хоёр орны ард иргэдэд асар их буян эдлүүлсэн төдийгүй дэлхийн энх тайван хөгжилд хүчтэй тус дөхөм үзүүлсэн байна. \Алтаннавч орчуулав\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе