• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Америкийн төлөөлөгчдийн танхимын дарга болон сенатын олонхийн бүлгийн удирдагчтай тус тус уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-21 09:27:01

       Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Вашингтонд Америкийн төлөөлөгчдийн танхимын дарга Жон Боехнер болон сенатын олонхийн бүлгийн удирдагч Гарри Рейдтай тус тус уулзсан байна.

       Хятад, Америкийн сайн сайхан харилцаа нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, Ази, Номхон далайн бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг ч дорвитой ахиулах юм. Хятад, Америк хоёр орны хамтын ашиг сонирхол нь хэзээд ч тэргүүн байранд байдаг юм гэжээ.

       БХАТИХ болон Америкийн конгресс нь хоёр орны улс төрийн амьдралд чухал нөлөөтэй юм. Хятад, Америкийн хууль тогтоох байгууллага хоорондын солилцоог үргэлжлэн дэмжиж түүнд нааштай оролцон, хоёр орны харилцааны хөгжилд нэн их бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсч байгаагаа тэр бас тэмдэглэв.

      Жон Боехнер хэлэхдээ, Америк, Хятадын харилцааны хөгжил нь хоёр талд хамтаар ашиг хүртээх бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааны цаашид эрчимжих явдал нь хоёр талд ашигтай юм гэжээ.

      Америк, Хятадын харилцааны чухал чанарыг Америкийн төлөөлөгчдийн танхимын гишүүд бүрэн танисан, Хятад улсаас Америкт хөрөнгө оруулах явдлыг ахиулах талаар нааштай үүрэг гүйцэтгэхэд төлөөлөгчдийн танхим бэлэн байна гэж Гарри Рейд илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе