|
|
||
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жямао 19-ний өдөр даргалан хуралдуулсан Төрийн зөвлөлийн байнгын зөвлөлгөөн дээр, билгийн улирлын цагаан сараас өмнө хот хөдөөгийн амьдралын хүнд байдалтай иргэдэд 10 тэрбум юаний нөхвөр олгохоор шийджээ.
2011 оны цагаан сараас өмнө зохих шалгуурын дагуу хотын амьдралын дор баталгаатай болон хөдөө нутгийн амьдралын дор баталгаатай хүн болон таван талын харгалзал үздэг хүн бүрд 100-180 юаний нөхвөрийг нэг удаа олгоно гэж зөвлөлгөөнөөс шийджээ. Нөхвөрийг төвлөрсөн санхүүгээс бэлэн мөнгөөр олгоно, 86 сая гаруй хүн үр өгөөжийг нь хүртэх болно.
Газар нутаг, холбогдох байгууллагууд дээд хэмжээнд чухалд үзэж, нөхвөрийг цагаан сараас өмнө амьдрал хүнд иргэдэд олгохыг баталгаажуулахыг зөвлөлгөөнөөс шаарджээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |