![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Удахгүй өнгөрөх гэж байгаа "Арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд (2006-2010) Хятадын Аудитын газар иргэдийн амьжиргааг хамгаалах талаар ил тод амжилтад хүрсэн байна. Таван жилийн турш бүх Хятадын Аудитын байгууллага нийт 720 мянган байгууллагыг хянан шалгаж, 54 тэрбум юанийн хохирлоос аварсан юм уу зайлуулсан байна. Хойшид Хятад улсын аудитор хууль тогтоол зөрчсөн том чухал асуудал ба эдийн засгийн гэмт хэргийг чанд мөрдөн, иргэдийн амьжиргааг баталгаажуулж сайжруулах тэрчлэн эдийн засгийн урт хугацааны тогтвортой нэлээд түргэн хөгжлийг ахиулах болно.
Боловсрол, эм эмнэлэг зэрэг нь Хятадын иргэдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлын нэг юм. Үндэсний Аудитын Газрын 2006 онд нийтэлсэн таван жилийн төлөвлөгөөний дагуу тал хувийн хүчин чармайлтаа үр ашигтай аудит хийхэд зориулж, боловсрол, эм эмнэлэг зэргийн тусгай хөрөнгийн хянан шалгалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ 2012 онд бүх төслөөр ажлын үр ашгийг хянан шалгах болно. Хятадын Аудитын Үндэсний газрын дарга Лю Жя-и сэтгүүлчид хэлэхдээ, энэхүү зорилт нь үндсэндээ биелсэн гэжээ.
Таван жилийн турш Аудитын холбогдох байгууллага 50 гаруй тусгай хөрөнгө оруулалтад хянан шалгалт, шинжилгээ хийж, төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхгүй байх, бодлогын зорилтод хүрээгүй ба ард олны ашиг сонирхлыг хүнд ноцтой нөлөөлсөн зэрэг асуудлыг илрүүлэх болно. Лю Жя-и хэлэхдээ, хянан шалгалтаар дамжин санал санаачилгаа дурдан асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.
"Төвөөс иргэдийн амьжиргааны талаарх бодлогыг хир хэрэгжүүлж байгаа байдалд бид анхаарал хандуулж, нийгмийн баталгааны хөрөнгө мөнгийг голлон хянан шалгаж, эм эмнэлэг, боловсрол, эрүүл хамгаалал, шинжлэх ухаан техник, экологийн орчинг засаж сайжруулах, хотын бохирдлыг сэргийлэн засах хөрөнгө мөнгө, хотын байгалийн шатамхай хийн хоолой, дулаалга, хямд орон сууц, хөдөө тосгоны шинэ маягийн хамтарсан эмнэлэг зэрэг талаар хянан шалгах болно. "
Өнгөрсөн таван жилийг эргэцүүлбэл, бодлого, иргэдийн амьжиргаатай холбогдсон олон чухал их хэрэг явдал дээр аудитын ажлын ул мөрийг харж болох юм. Аудитын байгууллага олон удаагийн онц их байгалийн гамшгаас авран туслах ажил ба дахин байгуулах, олимп, дэлийн яармаг зэрэг онц их олон нийтийн хэрэг явдал, олон улсын банк санхүүгийн хямралыг аргацаах багц арга хэмжээний хэрэгжилт, Шиньжянд туслах хөрөнгө мөнгө, төсөл зэрэг том чухал бодлого арга хэмжээ тэрчлэн Бээжин, Шанхайн хурдны төмөр зам зэрэг чухал онц их хөрөнгө оруулалтын төрөл дээр мөрдөн шалгалт хийсэн байна.
Лю Жя-игийн үзэж байгаагаар, мөрдөн шалгаж, урьдчилан шалгахаар дамжин аудит гэдэг "Дархлаатай систем"-ийн урьдчилан сэргийлэх үүрэг чадлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
Их олон амжилтад хүрсэн хэдий ч аудитын ажил мөн л олон өрсөлдөөн сорилтод учирч байна. Лю Жя-и хэлэхдээ, Хятадын аудитор нийт хүн амын 10 мянганы 0.6 орчим хувийг эзэлж байна. Харин дэлхийн олонх улс орнуудад энэхүү харьцал нь 10 мянганы 1 хувиас дээш байна. Аудитын бүрхэлтийн хэмжээ нэлээд дор байж, өнөө жил болгон төвийн байгууллага нэгжүүдэд хянан шалгалт хийж байгаа хэмжээ нь 1/3 хувь орчим бий. Нисэх мэт хурдаар хөгжиж байгаа мэдээлэл техник нь аудитын техникийн арга барилыг тасралгүй өөрчлөн, дээд зэрэглэлийн, интегралчилсан аудиторын хүчин бэлтгэхийг шаардаж байна.
Лю Жя-и хэлэхдээ, ирээдүйн таван жилд аудитын байгууллага үйлчилгээний өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэн, стандартчилсан, бүтэц нь зүй зохистой, бүрэн чадавхтай аудитын тогтолцооны системийг байгуулна. Мөн Аудитын Үндэсний Газрын тоо мэдээллийн төвийг голлон байгуулж, эдийн засгийн ажиллагааны аюулгүйн хянан шалгалтын үнэлгээнд техникийн дэмжлэг үзүүлэх болно гэжээ. \Алтаннавч орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |