|
|
||
АНУ-д айлчилж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Вашингтонд Америкийн найрсаг бүлгэмийн түүнд зориулсан угтах дайллагад оролцож үг хэлж, Хятад, Америк хамтаар чармайж, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтаар ялсан хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулахыг санаачилсан байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Америк хоёр орны хооронд өнөөдөр шиг ийм өргөн хүрээнд хамтын ашиг сонирхол ба хамтын хариуцлага байсангүй. Хятад, Америкийн харилцааг урт хугацааны турш эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй, тэрчлэн дэлхийн энх тайван болон хөгжлийн бодитой шаардлага болох юм гэжээ.
Хятад, Америкийн харилцааг нэн эрчтэй хөгжүүлэхийн төлөө тэрээр бас дараах саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, хоёр орон их талаас асуудалд хандаж, алс хэтийн хөгжилд суурилан, Хятад, Америкийн түншийн хамтын ажиллагааг нааштай ахиулах хэрэгтэй. Хоёрт, боломж тохиолыг алдалгүйгээр шинийг үүдэж, Хятад, Америкийн эдийн засгийн харилцан ашигтай хамтаар ялсан хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгохоор чармайх хэрэгтэй. Гуравт. Зөвшилцөл болон зохицуулалтаа эрчимжүүлж, даяарчилсан чанартай өрсөлдөөн сорилт ба олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаарх зохицуулалт болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Дөрөвт, найрамдлаа бэхжүүлж, ирээдүйд чиглэн, нийгмийн олон салбарын найрсаг солилцоог нааштай ахиулах хэрэгтэй. Тавд, харилцан хүндэтгэж, эрх тэгш хандаж, том чухал бөгөөд эмзэг асуудлыг зохистой шийдвэрлэх ёстой зэрэг болно гэжээ.
Хү Жиньтао цааш нь цохон тэмдэглэхдээ, Хятад улс гадаадад нээлттэй байх бодлогоо тууштай баримтлан, энх тайванч хөгжлийн замналыг мөрдөж, олон улсын энх тайван орчинд түшиглэн өөрийгөө хөгжүүлж, мөн өөрийн хөгжлөөрөө дэлхийн энх тайвныг хамгаалах болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |