|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт төрийн айлчлал хийх хугацаанд Хятад Америк хоёр орон 19-ний өдөр хамтарсан мэдэгдэл нийтэлж, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулахаар шийдсэн байна. Үүнд Хятадын олон мэргэжилтэн нарын үзэж байгаагаар, Хятад Америкийн харилцааны шинэ тодорхойлолт нь Хятад Америкийн харилцааны түншийн агуулгыг товойлгож, мөн Хятад Америкийн харилцаа нь улс төрийн тогтолцоо, түүх соёлын ахуй байдал болон эдийн засгийн хөгжлийн төвшний зөрөөг бүрмөсөн ялан давж, 21-р зууны шинэ хэлбэрийн их гүрний харилцааны үлгэр жишээ болсон байна гэжээ.
Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны газрын Америкийн судалгааны хэлтсийн дарга Юань Пэн хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүний Хятад Америкийн харилцаанд хийсэн шинэ тодорхойлолт "нааштай, үнэн бодитой, ажил хэрэгч" байж, Хятад Америкийн харилцааны тодорхойлолтыг гүнзгийрүүлж хөгжүүлэв. Энэ нь ирээдүйд хандсан шинэ тодорхойлолт байж, хоёр тал энэхүү зориг санааны дагуу хэлхээ холбоо болон хамтын ажиллагаа өрнүүлэхэд ашигтай юм гэжээ.
Хятадын Америкийн эдийн засгийн судалгааны нийгэмлэгийн хэрэг эрхлэгч Вэй Вэнь хэлэхдээ, одоо дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үндэс суурь сул буурай байна. Хятад Америк хоёр орон дэлхийн том гүрэн болсны хувьд харилцан уялдаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг улам тогтвортой ахиулах хамтын хариуцлагатай юм гэжээ.\Алтаннавч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |