• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Америкт хийсэн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцан ирэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-22 15:29:41

      Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт хийсэн төрийн айлчлалаа бүрэн дүүрэн өндөрлүүлээд, орон нутгийн цагаар 21-ний үдэд Чикаго-гаас тусгай нисэх онгоцоор эх орондоо буцан ирэв.

      Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт хийсэн 4 хоногийн төрийн айлчлалын хугацаандаа, Америкийн нийслэл Вашингтон, 3-р том хот Чикаго-д айлчилсан бөгөөд Барак Обамагийн засгийн газрын олон чухал гишүүн, Америкийн шинэ сонгуулийн конгрессын чухал гишүүд, аж ахуйн нэгжийн эзэд, эрдэмтэд, иргэний найрсаг зүтгэлтнүүд, мөн тэрчлэн дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзсан байна.

      Айлчлалын хугацаанд Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн нар шинэ эрин зуунд харилцан хүндэтгэн, хамтаар хөгжих хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоохоор хамтаар чармайх асуудлаар тохиролцоонд хүрсэн юм. Хоёр тал мөн хамтарсан мэдэгдэл нийтлэн, улс төр, эдийн засаг, худалдаа, цэргийн зэрэг олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа ахиулан, бүс нутгийн болон дэлхийн үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн нь нийт олны анхаарлыг өргөнөөр татсан байлаа. Америкт айлчилсан хугацаандаа Хү Жиньтао мөн чухал лекц уншиж, Хятадын засгийн газрын дотоод гадаад бодлого болон шинэ эрин зуунд Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэх чухал санаачлаагыг системтэй тодорхойлон өгүүлсэн байна.

      Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалыг Америкийн засгийн газар дээд хэмжээнд хүлээн авч, олон давхарга өргөнөөр анхаарал хандуулсан байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе