|
|
||
Хятад улсын дарга Ху Жиньтао 21-ний өдөр Америкад хийсэн 4 хоногийн төрийн айлчлалаа өндөрлүүлжээ. Ху Жиньтаотай хамт айлчилж очсон Хятадын Гадаадын хэргийн сайд Ян Жэйчи манай сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
Ян Жэйчи хэлэхдээ, айлчлалын хугацаанд хоёр орны тэргүүн хойшдын хугацаан дахь Хятад Америкийн харилцааг хөгжүүлэх гол чиг тэрчлэн хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал салбаруудыг бүх талаар төлөвлөсөн байна. Хоёр орон "Хятад Америкийн хамтарсан мэдэгдэл" -ийг нийтэлж, Хятад Америкийн харилцааны хойшдын хөгжлийн чигийг тогтоожээ. Тухайлбал Хятад Америкийн нааштай хамтран ажиллах бүх талын харилцааг ахиулж, харилцан хүндэтгэх байр суурийн дагуу түншлэлийн хамтын ажиллагааг өрнүүлэн, санал зөрөлдөөнөө нухацтай зохицуулж, харилцан ашигтай хамтаар амжилт байгуулахыг биелүүлэн, хоёр орон хоёр ард түмэнд өгөөжтэй, дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нэмэр хандиваа оруулах явдал болно.
Стратегийн харилцан итгэлцлийг хэрхэн нэмэгдүүлэх нь өнөө болон хойшдын хугацаан дахь Хятад Америкийн харилцааны чухал сэдэв болно. Хоёр орон хамтын ашиг сонирхлыг түлхэн ахиулж, 21-р зуун дахь аз завшаан сорилтыг зохицуулах болно гэж хамтарсан мэдэгдэлд тодорхой заажээ. Хоёр тал Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээний хоёр орны харилцаан дахь улс төрийн суурь болох үүргийг дахин өгүүлж, улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, 2009 оны "Хятад Америкийн хамтарсан мэдэгдэл"-ийн амлалтыг дахин нотолжээ. Америкийн тал хамтарсан мэдэгдэлд нэг Хятад улсын бодлогыг хэрэгжүүлж, Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээний зарчмыг баримтлахаа дахин нотолжээ. Хамтарсан мэдэгдэл нь хоёр орны стратегийн хэмжээнд ойлголцлоо нэмэгдүүлж, адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцлөх, харилцан итгэлцлээ эрчимжүүлэх нааштай хүсэл эрмэлзлийг харуулж, хоёр орны өндөр давхарга болон механизмын солилцооны төлөвлөгөөг нийтэлсэн байна. Эдгээр арга хэмжээ нь хоёр орны стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэж Ян Жэйчи хэлжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, өнөө олон улсын банк санхүүгийн хямралын нөлөө оршсоор, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц олон хүндрэлд нүүрлэж байна. Хятад Америкийн хоёр оронд эдийн засгаа хөгжүүлэх, ажлаар хангагдахад тус дөхөм үзүүлэх, амьжиргааг сайжруулах чухал үүрэг тулгарч байна, мөн эдийн засгийн бүтцэд нааштай өөрчлөлт оруулж байна. Хоёр орон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэх ёстой. Хоёр орны эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлэхээр бодитой хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.
Айлчлалын үеэр, дарга Ху Жиньтао Америкийн олон салбарын зүтгэлтнүүдтэй өргөнөөр харилцаж, Америкийн найрсаг хамт олны хүлээн авалтад оролцон, чухал үг хэлсэн байна. Хятад Америкийн харилцааг цаашид хөгжүүлэх бодлого санаачилгыг гүнзгий тодорхойлж, Хятад улс энх тайвны хөгжлийн замыг хэлбэрэлтгүй баримтлах болно гэж илэрхийлсэнд олны халуун талархлыг хүлээсэн гэж Ян Жэйчи хэлжээ.
Тэрээр хэлэхдээ, айлчлалын хугацаанд дарга Ху Жиньтао Америкийн талтай дэлхийн эдийн засаг, Солонгосын хойгийн байдал зэрэг олон улс бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцжээ. Дэлхийн асуудлыг зохицуулах талаар хамтын ажиллагааг эрчимжүүлж, 21-р зууны олон талт асуудлыг хамтран шийдвэрлэх болно гэж хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн юм. Хоёр талын нийтэлсэн хамтарсан мэдэгдэл нь хоёр орны бүтээлч, хариуцлага бүхий үүрэг гүйцэтгэх хүсэл эрмэлзлийг гүйцэд харуулсан байна гэжээ.
Ху Жиньтаогийн Америкад хийсэн төрийн айлчлал нь Хятад Америкийн харилцааны хойшдын хөгжлийн чигийг тодорхойлж, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулжээ. Хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь солилцоог өргөтгөж, орон нутгийн засгийн газрын хоорондох хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, олон улс бүс нутгийн чухал үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлснээр харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, найрамдлаа зузаатган, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан хүндэтгэн харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх Хятад Америкийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулах зорилтдоо хүрч чадсан байна. Энэ нь Хятад Америкийн нааштай хамтран ажиллах бүх талын харилцааны урагш хөгжих тэрчлэн хоёр орны түншлэлийн хамтран ажиллах шинэ байдлыг нээх нь дамжиггүй гэж Ян Жэйчи хэлжээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |