|
|
||
Хятад улсын дарга Хү Жиньтао Америкт айлчилсан хугацаанд Хятад, Америкийн олон салбарт олсон ахицад би сэтгэл ханамжтай байна гэж Америкийн Сангийн яамны Олон улсын үйл хэрэг хариуцсан дэд сайд Лаел Враинард 21-ний өдөр илэрхийлэв.
Мөн өдөр тэрээр Америкийн Гадаад харилцааны сурч судлах нийгэмлэгт үг хэлсэн юм. Юаний ханшийн асуудлын тухай тэрээр хэлэхдээ, ханшийн асуудлыг ширтээд байж болохгүй, Америк болон Хятад улс өргөн дэлгэр ашиг сонирхлын холбоотой тул бусад олон чухал салбарт ч анхаарлаа хандуулах хэрэгтэй юм гэжээ.
Враннард хэлэхдээ, Хятад улс бол Америкийн чухал экспортын зах зээл мөн. Өнгөрсөн нэг жилд, Америкийн Хятадад экспортолсон хурд бусад орны зах зээлийн гурван дахин байна. Хятадын өдөр ирэх тутам өргөжиж байгаа зах зээлээс ирээдүйн Америкийн экспортын хэтийн төлөв нэлээд их хэмжээнд Хятад улсаас шалтгаалах болно гэжээ. \орчуулсан редактор Уранго \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |