|
|
||
Шиньжян Уйгарын Өөртөө Засах Районы дарга Нур Бекри саяхан хэлэхдээ, Шиньжяны өөрчлөлт, хөгжилд гадаадын хөрөнгө оруулалттай нэн олон аж ахуйн нэгжийг оролцуулахын төлөө эдийн засаг, татвар хураамж болон үйлдвэрлэлийн онцгой бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын сайн сайхан орчныг бий болгохоор хүчлэн чармайна гэжээ.
Нур Бекри манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Шиньжян татвар хураамжийг буцаах зэргийг багтаасан олон төрлийн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай хүчин чадал бүхий нэн олон аж ахуйн нэгжийг татаж Шиньжяны эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцуулна гэж илэрхийлжээ.
2010 онд Шиньжян Кашкар болон Хоргосын хоёр том эдийн засгийн онцгой бүс байгуулж, өөртөө засах районы түргэн хөгжлийг биелүүлэхийн төлөө, эрчим хүчний эх баялгийг нээн ашиглах, дээд шинэ техникийн аж үйлдвэрлэл, экспорт импортын боловсруулах ажил төрөл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах зэргийн хүрээнд олон улсын нөлөө бүхий аж ахуйн нэгжүүдийг татан оруулсан байна./Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |