• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын мэргэжилтэн Хү Жиньтаогийн айлчлалыг нааштай үнэлж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-01-25 21:01:23

    Хятад улсын дарга Хү Жиньтао 21-ний өдөр Америкад хийсэн 4 хоногийн төрийн айлчлалыг дуусгасны хойно гадаадын мэргэжилтнүүд Хү Жиньтаогийн энэ айлчлалыг нааштай үнэлсээр ирж, айлчлал нь олон нааштай үр дүнд хүрсэн гэжээ.

    ОХУ-ын "Алс дорнодын асуудал" сэтгүүлийн гол найруулагч хэлэхдээ, Хятад Америкийн хоёр тал энэ айлчлалаар харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулахыг нотолсон юм. Хятад улс олон улсын үйл хэрэгт улмаар чухал үүрэг гүйцэтгэх болсныг Америкийн тал хүлээн зөвшөөрч байгааг энэ нь харуулж байна. Хятад улс олон улс бүс нутгийн чухал асуудлыг зохицуулахад гол оролцогч тал болж байна гэжээ.

    Сингапурын улсын их сургуулийн судлаач Бөү Зиюй хэлэхдээ, Хү Жиньтаогийн Америкад хийсэн айлчлал нь маш их амжилтад хүрсэн, хоёр талын нийтэлсэн хамтарсан мэдэгдэл нь өөр өөрийн хүсэг эрмэлзлийг гүйцэд нотолж, Хятад Америкийн харилцааны олон талыг хамарсан юм. Энэ нь хойшдын 10 жил цаашлаад 20 жилийн хугацаан дахь Хятад Америкийн харилцааны хөгжилд хамтын ажиллагааны бүдүүвч хүрээг тогтоосон юм, мөн удирдлагын баримт бичиг болно гэжээ. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе