• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Төвдийн эдийн засаг нийгэм үсрэнгүй давшлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-26 16:00:00

      11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Төвдийн эдийн засаг нийгэм мөн үсрэнгүй давшлаа. ТӨЗР-ны намын хорооны дарга Жан Чин ли манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, энэ таван жил бол Төвдийн эдийн засаг түргэн хөгжиж, хот хөдөөгийн байдалд хамгийн их өөрчлөлт гарч, ард иргэд хамгийн их ач тус хүртсэн хугацаа байсан юм. 12-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд Төвдийнхэн шинжлэх ухаанч хөгжлийг баримтлан, үсрэнгүй хөгжлийн хандлагаа хэвээр нь хадгалах болно гэжээ.

       Хятадын баруун өмнөд нутагт байрладаг ТӨЗР бол эдийн засаг нийгмийн хөгжил нэлээд их хоцрогдсон газар юм. 2020 онд бүх Хятадын хэмжээнд чинээлэг нийгмийг байгуулах зорилтыг биелүүлэх гэж байгаа боловч Төвдийн суурь нимгэн, байгалийн нөхцөл боломж тааруухан бөгөөд олон улсын байдал ээдрээ будлиантай зэрэг олон төрлийн хязгаарлалд учирч байгаа юм. Хэдий ийм боловч, ТӨЗР-ны намын хорооны дарга Жан Чин ли манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, 5 жилийн хугацаанд, төв засгийн газар болон олон муж хотын дэмжлэгтэйгээр, Төвдийн эдийн засаг үсрэнгүй загвараар урагштай хөгжиж ирсэн. 2010 онд Төвдийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 50 тэрбум 600 сая юаньд хүрч, 2005 оныхоос 79.3 хувиар өсөж, олон жилийн турш хоёр оронтой тоогоор нэмэгдэж ирлээ гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, "11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд, Төвдийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ жил бүр дунджаар 12.4 хувиар өсөн нэмэгдэж, иргэдийн орлого дунджаар 13.9 хувиар нэмэгдсэн. Энэ бол маш их амжилт юм" гэжээ.

     Төвдийн эдийн засгийн хөгжил нь гол чухал төслүүдийн байгуулалт хийсэнтэй салшгүй холбоотой юм. Өнгөрсөн жилийн байдлаар, төв засгийн газраас тогтоосон 11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд биелүүлэх ёстой 180 төслийг бүхнийг ажиллуулж эхэлсэн байна. Ялангуяа Хөх-нуур Төвдийн төмөр зам зэргийн бэлэн тэмдгийн чанартай барилга байгуулалтыг дуусгаж ашиглалтад оруулснаар, Төвдөд орж гарахад бэрх байсан түүхийг эцэслүүлж, Төвдийн хөгжлийг боогдуулж байсан харш саадыг арилгасан юм.

      Энэ тухайд, ТӨЗР-ны намын хорооны дарга Жан Чин ли олон сайхан жишээ татаж хэлэхдээ, 1300 гаруй жилийн өмнө Вэнь Чэн гүнж Төвдөд очихдоо 3 жил замнаж баймаажин хүрсэн гэдэг. Ардын чөлөөлөх арми өөрсдөө зам засаж Төвдөд орохдоо нэг жил явсан түүхтэй. Өнөө галт тэргээр Голмодоос Лхас ороход 14 цаг 20 минут л явж байна шүү дээ" гэжээ.

       Бүртгэлээр, Хөх-нуур Төвдийн төмөр зам нэвтэрсэн 4 жилийн хугацаанд, Төвд давхардсан тоогоор 6 сая 580 мянган жуулчин хүлээн авч, 6 сая 360 мянган тонн бараа ачиж тээвэрлэсэн юм байна.

       Өнгөрсөн онд Линзийн онгоцны буудал, Нарикүнза онгоцны буудал албан ёсоор ашиглалтад орж, Төвд онгоцны таван буудалтай болж, төмөр зам, агаарын зам, авто замын бүрэн бүтэн сүлжээтэй болсон юм.

       Зам харилцаагаар гол болгосон дэд бүтцийн байгуулалтыг тасралтгүй эрчимжүүлж, Төвдийн хөрөнгө оруулалтын ахуй орчинг үр ашигтай сайжруулсан байна. Жан Чин ли хэлэхдээ, дотоод гадаадын арилжаачид дэлхийн нуруун дахь Төвдөд хөрөнгө оруулахыг маш их сонирхож байна гэжээ.

       Бүртгэлээр, 2010 онд Төвдийн болзол зарлан гадаадын хөрөнгийг татан оруулсан гэрээний мөнгө нь 4 тэрбум 656 сая юаньд хүрсэн нь 2009 оныхоос 26 хувиар нэмэгдсэн аж. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе