• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-д суугаа элчин сайдын яам цагаан сарын хүлээн авалт хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-27 09:11:34

          БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын яам 26-ны орой Сөүл хотод Хятад иргэн ба цагаачдын цагаагчин туулай жилийн цагаан сарын хүлээн авалт зохион байгуулсан байна. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Хятад хүн, Хятадын цагаачид болоод тус улсад байгаа Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага нэгж, оюутнуудын төлөөлөгч зэрэг 300 гаруй хүн хүлээн авалтад оролцжээ.

          БНХАУ-аас БНСУ-д суугаа элчин сайд Жан Шиньсэнь үг хэлэх үе, юуны өмнө хүлээн авалтад оролцож байгаа хүмүүст 2010 оны Хятадын улсын олсон аугаа их ололт амжилтыг танилцуулжээ.

          БНСУ дахь Хятадын цагаачдын нийгэмлэгийн дарга бөгөөд БНСУ дахь Хятадын энх тайван нэгдлийг ахиулах ерөнхий нийгэмлэгийн дарга Хань Чэнхао хэлэхдээ, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Хятад иргэн ба Хятадын цагаачид эх орныхоо өнгөрсөн нэг жилд олсон амжилт бүтээмжинд сэтгэл хангалуун байж, мөн эх орныхоо хөгжил цэцэглэлт болон энх тайван нэгдлийн их үйлсийн төлөө үргэлжлэн чармайж ажиллах болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе