• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын ачаа тээврийн оргил үе болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-01-28 15:12:26

      Хятадын уламжлалт цагаан сарын баяр болход хэдхэн хоног үлдсэнээр, цагаан сарын ачаа тээврийн оргил үе болж байна. Зам тээврийн болон агаарын тээврийн салбарын бүртгэлд тэмдэглэснээр, 27-ны өдрийн байдлаас үзэхэд, бүх Хятадын зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 500 сая гаруйд хүрчээ. Сүүлийн үед Хятадын өмнөд нутагт мөн хүйтэн агаар нөлөөлж, гурав дахь удаагаа их хэмжээний бороо цас орж, зам тээврийн ажил төрөлд ноцтой нөлөөлж байгаа юм. Үүнд холбогдуулан Хятадын зам харилцаа, нийгмийн аюулгүйн салбар их цас бороо орох юм уу хөлдөж мөсдөх зэргийн төрөл бүрийн онц байдлыг зохицуулах төсөл боловсруулан тогтоож, зорчигчдын нутаг усандаа амар түвшин харихыг батлах бэлтгэл хийсэн аж.

       Хятадын энэ оны цагаан сарын тээвэрлэлт 1-р сарын 19-ээс эхэлсэн, 2-р сарын 27-нд дуусна. Энэ хугацаанд зорчигчид тээвэрлэлтийн хэмжээ давхардсан тоогоор 2 тэрбум 850 саяд хүрэх төсөөлөлтэй байгаа юм байна. 2-р сарын 2-ны өдөр битүүний өдөр тохиож байгаа тул үүнээс өмнөх нэг долоо хоног нь цагаан сарын тээвэрлэлтийн оргил үе болдог байна. Энэ үе нь ч мөн Хятадад их цас бороо орох юм уу хөлдөж мөсдөх зэргийн төрөл бүрийн онц байдал элбэг гардаг хатуухан цаг үе билээ. Иймээс Хятадын олон салбар хяналт удирдлагаа эрчимжүүлэн, цас хүрлэх, зам мөсдөх, манан будан татах зэргээс шалтгаалан замын осол аваар гарахаас сэргийлэн, цагаан сарын ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж байна.

      Хятадын Нийгмийн Аюулгүйн Хамгаалалтын Яамны сайдын орлогч Хуан Мин хэлэхдээ, Нийгмийн Аюулгүйн Хамгаалалтын Яам замын түгжирлээс сэргийлэх асуудлаар таван удаа мэдэгдэл гаргасан бөгөөд цаг агаарын нөхцөл тааруухан байснаас гарсан зам тээврийн онц байдлыг удирдан зохицуулах санал болон төсөл боловсруулан тогтоосон юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, "Хурдны зам, чухал чухал авто замын шугам сүлжээнд түгжрэл үүсгэж болохгүй. Цас борооны зогсохыг нь хүлээж болохгүй, цаг тухайд нь арилгаж, мөн бас цагдаагийн машинаар зам удирдуулан, замын зориулалтын машинаар замын өө сэвийг дарж, замын хөдөлгөөнийг хэсэг бүлэг хуваан зохицуулж, зам шугамыг саадгүй нэвтрүүлэх хэрэгтэй. Олон салбарууд нягт хамтран ажиллаж, эд бараа, тоног төхөөрөмж болон хүн хүчний нөөцөө чандалж, цас мөсний гамшгаас зам харилцаанд үзүүлэх нөлөөг үр ашигтай арилгах хэрэгтэй" гэж тодорхой шаардсан юм.

      Сүүлийн өдрүүдэд, Хятадын зүүн, өмнөд зүгийн нутгаар, их цас бороо орж, хөлдөж мөсдөх зэргийн гамшиг гарч байгаагаас болж, хүмүүс галт тэргээр зорчих нь олон болсон аж. Цаг агаар хүйтэн нойтон байгаа болон зорчигчид огцом нэмэгдсэн зэрэг хүндрэлтэй байдлыг зохицуулахын төлөө төмөр замын яам онц байдлыг зохицуулах төслөө хэрэгжүүлж эхэлсэн гэж Хятадын төмөр замын яамны сайдын орлогч Ван Жи гүө хэлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ,  "цахилгаан хангамж, холбооны зэрэг тоног төхөөрөмжүүдийн цас мөсийг цаг тухайд нь арилгаж, төмөр замын саадгүй аялалыг батлах хэрэгтэй. Тус хугацаанд зорчигч тээврийн галт тэрэг болон галт тэргэний цуваагаа нэмэгдүүлж байна. Энэ хэдэн өдрийн дотор зорчигч тээврийн 680 галт тэрэг нэмж, их цас мөстэй нутгийн иргэдийг нутаг усанд нь саадгүй хүргэж байна. Бас галт тэрэгний буудал болгонд ундны ус, хүнс, онц байдалд хэрэглэх эм бэлдмэл бэлтгэсэн бөгөөд халуун устай, хүнстэй, дулаалгатай болгосон юм" гэжээ.

      Цагаан сарын тээвэрлэлтийн хугацааны хахир хүйтэн уур амьсгал нь иргэний агаарын тээвэртч маш муугаар нөлөөлж байгаа юм. Хятадын иргэний агаарын тээврийн газрын даргын орлогч Шя Шин хуа хэлэхдээ, цагаан сарын тээвэрлэлтийн хугацаа эхэлснээс хойш, Хятадын зүүн болон төв нутгийн зарим мужаар их цас бороо орсон тул агаарын тээврийн салбарын ажилтан ажилчнууд, агаарын тээврийн компаниуд, онгоцны буудлууд, мөн салбарын уридлагууд хүч хамтран зүтгэж, цаг агаарын нөлөөнөөс үүссэн асуудлуудыг зохицуулж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе