• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр орны тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг хамтаар сайтар хэрэгжүүлнэ гэв

CRI       (GMT+08:00) 2011-01-28 17:41:31

     Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө 28-ны өдөр Бээжинд айлчлал хийж байгаа Америкийн Төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Жемс Стеинбергтэй уулзаж, дарга Хү Жиньтаогийн Америкт айлчилсан хугацаанд хоёр орны тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтаар сайтар хэрэгжүүлнэ гэж хоёр тал илэрхийлжээ.

     Дай Бингүө хэлэхдээ: Хятад Америк хоёр талын хамтын хүчин чармайлт дор, Хятад улсын дарга Хү Жиньтаогийн Америкт хийсэн төрийн айлчлал амжилттад хүрсэн байна. Дараачийн шатанд, хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг нухтай хэрэгжүүлж, "Хятад Америкийн хамтарсан мэдэгдэл"-ийг хэрэгжүүлж, бодит үйл ажиллагаагаар харилцан хүндэтгэж, харилцан ялалтад хүрэх Хятад Америкийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоохоор чармайж хоёр орны харилцааг урт удаан эрүүлээр, тогтвортой хөгжүүлэхийг ахиулах ёстой гэжээ.

     Стеинберг хэлэхдээ: дарга Хү Жиньтао саяхан Америкт амжилттай айлчилсан нь хоёр орны харилцааны идэвхтэй тал болон хоёр орны харилцааны өргөн дэлгэр талыг бүрэн харуулсан байна. Хятадын талтай хамтаар чармайж, айлчлалын үр дүнг сайтар хэрэгжүүлж, одоогийн сайн сайхан хандлагыг хамгаалж, Америк Хятадын харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд Америкийн тал бэлэн байна гэжээ.

     Хоёр тал мөн Солонгосын хойгийн байдлаар санал бодлоо солилцов.\Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе