• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадаас Монголд суугаа элчин сайдын яам Цагаан сарын дайллага хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-01-29 16:56:29

      Хятадын билгийн тооллын цагаан сарын баяр ойртохын хэрээр, Хятадаас хэсэг улс орнуудад суугаа элчин сайдын яам уг баярт зориулан дайллага базааж, уламжлалт баяраа угтсан байна гэж Синьхуа хороо мэдээллээ.

      27-ны орой, Хятадаас Монголд суугаа элчин сайдын яаманд Хятадын харьяат нар, хятад иргэд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхны төлөөлөгчдийн цагаан сарын баярын дайллага болов. Хятадын харьяат нар, хятад иргэд, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн болон хятад хэлний багш нар зэрэг 200 гаруй хүн цуглаж, уламжлалт баяраа хамтаар угтан тэмдэглэсэн байна.

      2010 онд Хятад, Монголын харилцаа олон салбарт цаашид хөгжив, Хятад улс нь Монгол улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн их хөрөнгө оруулагчийн байр сууриа хэвээр хадгална, хоёр орны харилцааны тал бүрийн хөгжил нь хоёр ард түмэнд бодитой ашиг хүртээх болно гэж Хятадаас Монголд суугаа элчин сайдын яамны үүргэг гүйцэтгэгч Ван Фүкан тэмдэглэлээ.

      Үүнээс гадна, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Аргентин зэрэг орнуудад суугаа Хятадын элчин сайдын яамд ч цагаан сарын баярт зориулан дайллага хийсэн байна. \Ч. Гантөмөр орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе