|
|
||
2-р сарын 3-ны өдөр бол Хятадын уламжлалт цагаан сарын баяр юм. БНХАУ-ын хэргийг Монгол улсад түр хамаарагч Ван Фүкан болон Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цэдэнжавын Сүхбаатар нар манай радиогийн сэтгүүлчид тусгай ярилцлага өгч, Хятад Монгол хоёр ард түмэн болон ХОУР-гийн сонсогчдод цагаан сарын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн байна.
Ван Фүкан баярын үгэндээ тэмдэглэхдээ, 2011 онд Монгол улсын эдийн засагт сайхан хөгжлийн боломж тохиож байна. Монгол улсын засгийн газрын зөв удирдлагаар, улс орны ажил үйлс нь улам хөгжин цэцэглэж, ардын амьдралын төвшин улмаар дээшлэхэд бид итгэн найдаж байна гэжээ.
Цэдэнжавын Сүхбаатар баярын үгэндээ тэмдэглэхдээ, шинэ жилд хоёр орон олон салбарт нэн эрчтэй солилцоо ба хамтын ажиллагаатай болохыг бид баяртай олж харлаа. Бүс нутгийн үйл хэрэгт Монгол Хятад хоёр орон стратегийн түншийн харилцаа байгуулах бөгөөд хоёр иргэдийн солилцоо түргэн хөгжих боломжтой гэжээ.
Ван Фүкан болон Цэдэнжавын Сүхбаатар нар тус тус Монгол улс болон БНХАУ-ын иргэд болон ХОУР-гийн сонсогч ба сүлжээ ашиглагчдад цагаан сарын мэнд дэвшүүлж, шинэ онд эрүүл энх, аз жаргал ба ажлын амжилт хүссэн байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |