• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл цагаан сарын хүндэтгэлийн хүлээн авалт хийжээ

CRI       (GMT+08:00) 2011-02-01 18:50:07

      ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл 1-ны үдээс өмнө, Ардын Их Хурлын Ордонд 2011 оны цагаан сарын хүндэтгэлийн хүлээн авалт хийжээ. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан нарын зэрэг нам төрийн удирдагчид нийслэлийн олон салбарын 3000 гаруй иргэний хамт сар шинийн баяраа угтан тэмдэглэсэн байна.

      Хүндэтгэлийн хүлээн авалтыг Хү Жиньтао даргалж, тэрээр ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн нэрийн өмнөөс нийт Хятадын олон үндэстний ард түмэн, олон этгээдийн зүтгэлтэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Шянганы засаг захиргааны онцгой районы ах дүү нар, Аомений засаг захиргааны онцгой районы ах дүү нар, Тайванийн ах дүү нар болон гадаадад байгаа Хятадын харьяат нарт сайн сайхны ерөөл дэвшүүлжээ. Тэрээр мөн Хятадын орчин үеийн байгуулалтыг халамжлан дэмжиж байгаа олон орны найрсаг хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, цагаан сараар баяр хөртэй, биеийн эрүүл энх, гэр бүлийн аз жаргалыг ерөөсөн байна.

      Вэнь Жябао хүлээн авалт дээр үг хэлж тэмдэглэхдээ, 2010 он бол ер бусын нэг жил юм. Бид олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг үр ашигтай даван гарч, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжил болон эдийн засгийн бүтцийн зохицуулалт, инфляцын урьдчилгааны удирдлагын харилцааг зөвөөр зохицуулж, эдийн засгийн ажлын санаачлагат чанарыг барьж, 11-р таван жилийн төлөвлөгөөний гол зорилт үүргийг биелүүлсэн байна гэжээ. Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, бид ард олны буяны төлөө ажил хийж байна. Ард олны амьдралын байдлыг сэтгэлдээ тавьж, ард олны хамгийн анхаарал хандуулж байгаа бодит ашиг сонирхолд холбоотой асуудлыг зохицуулах хэрэгтэй гэжээ.\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе