|
|
||
2-р сарын 1-3 ны өдөр нь билгийн улирлын 12-р сарын 29-ээс цагаан сарын шинийн нэгний өдрүүд болох юм. Хятад улсын дарга Хү Жиньтао Хэбэй мужийн Баодин хотын боловсон хүчин ба ард олонтой хамтаар сар шинийн баярыг тэмдэглэжээ.
2-р сарын 2-ны өдрийн үдээс хойш дарга Хү Жиньтао Баодин хотын Шүньпин сяны иргэдийн засаг захиргааны ажил хариуцсан үйлчилгээний төвд хүрч, энд байгаа настайчууд, өнчин өрөөсөн хүүхэд болон баярын өдрийн хугацаанд ажлын байр дээр байгаа ажилчин ажилтантай халуун дотноогоор уулзан золгосон байна.
2-р сарын 3-ны өдрийн үдээс өмнө дарга Хү Жиньтао тус хотын дээд шинэ техник технологи нээн хөгжүүлэх төвийн хороололд хүрч, хорооллын айл иргэд болон ажилчин ажилтантай уулзжээ.
Баодинд байх хугацаандаа дарга Хү Жиньтао бас Хэбэй мужийн хорооны засгийн газрын ажлын тайланг сонссон байна.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |