|
|
||
Америкийн ерөнхийлөгч Барак Обама 2-ны өдөр хэвлэл мэдээллээр дамжуулан, билгийн улирлын туулай жилийн шинэ жилийг тэмдэглэж дэлхийн бүх ард түмэнд сар шинийн мэнд хүргэе гэж мэдэгдсэн байна.
Америкийн бүх хот суурингаар билгийн улирлын шинэ жилийн уламжлалт баярыг тэмдэглэж буй Америкийн паспорттай Азийн хүн багагүй олон байдаг. Энэ нь мөн Америкийн хүчин чадал олон талт уламжлал соёлоос салшгүй гэдгийг олон нийтэд дахинтаа сануулсан байна гэж Обама илэрхийлжээ.
Америк болон билгийн улирлын шинэ жилийг тэмдэглэж буй дэлхийн түмэнтэй хамтаар олон төрлийн уламжлалт арга хэмжээ өрнүүлж туулай жилээ угтан, өвөг дээдсээ хүндлэн дурсаж, гэр бүл ах дүү найз нартайгаа баяртай тэмдэглэдэг гэж Барак Обама мөн хэлсэн байна. /Анар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |