• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао Хэвэйд иргэдтэй хамт сар шинийн баярыг тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2011-02-03 16:48:25

         2-р сарын нэгэн болон хоёрны өдөр бол Хятадын билгийн улирлын арван хоёрдугаар сарын 29 болон битүүний өдөр юм. Хятад улсын дарга Хү Жиньтао Хэвэй мужийн Баодин хотод ирж, энгийн иргэдтэй хамтаар уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэв.

         Цагаан сараас өмнөх хэдэн өдөр бол цагаан сарын хугацааны зам харилцаа хамгийн ачаалал ихтэй үе юм. Дарга Хү Жиньтао Баодинд очингуут шууд авто машины өртөөнд очиж, иргэдийн аян замд гарч байгаа байдал болон зам харилцааны салбарын үйлчилгээний байдалтай танилцав. Цагаан сарын баярын хугацаан дахь зам харилцаа тээврийн ажил үүргээ гарамгай биелүүлж, зорчигчдыг амгалан тайван гэр оронд нь хариулахыг тэрээр зам харилцааны салбарын ажилтан нарт шаарджээ. Баодинд байгаа хугацаанд дарга Хү Жиньтао зэвсэгт цагдаагийн ангийн офицер дайчдыг эргэн үзэв. Тэрээр цэргийн ангийн хоолны газар очиж олны хамт банш барьж, дайчдын баярын өдрийн амьдралыг сайхан төвхнүүлээрэй гэж цэргийн ангийн дарга нарт нь хүсэв.

         Дарга Хү Жиньтао Баодин хотын -И шянь болон Шаньшигийн умард нутгийн хөдөө тосгоноор очив. Эндэх нь Хятадын хувьсгалын хуучин түшиц газар юм. Тэргээр тухайн нутгийн гандаж байгаа байдалд анхаарлаа хандуулж, олон талын хүчнийг дайчилж, цогцолбор арга хэмжээ авч энэ жилийн зуны үр тарианы сайн ургац авахыг орон нутгийн хариуцлагатан нарт хүсэв. Засгийн газар хувьсгалын хуучин түшиц газын ард иргэдийн амьдралд нэн их анхаарлаа хандуулж, орон нутгийн хөгжлийг түлхүү дэмжинэ гэж тэрээр орон нутгийн иргэдэд хандан илэрхийлсэн байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе