![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Ди-тань паркийн баруун хаалган дахь хэдэн метр өндөртэй өлгий бэлэгт туулайн дүрстэй хүүхэлдэй нь жуучин олныг инээмсэг төрхөөр угтаж, хүүхдийн их бага олон хэлбэрийн зөөлөн үслэг тоглоом, өлзий бэлэгт туулайн дүрстэй агаарын бөмбөглөг зэрэг нь ардын уламжлалт зугаа цэнгээний арга хэмжээ--сүмийн цуглааны өнцөг булан бүхэнд түгэж байлаа. Үдээс өмнийн 10 цагт, Фанзэ тань тавцанд хаадын тахилгын өргөн их ёслолын үйл ажилллагааны тоглолт тоглож,"Эгэл жирийн хаан"-ы дүрд тоглох хүнийг нийгэм нийтийн дундаас хайсан арга хэмжээ нь жуулчин олны сонирхолыг маш тих татсан байна. Олон зүйлийн гар урлалын үзүүлбэр, ардын уламжлалт хоол, туурийн урлаг, ардын уламжлалт наадам цэнгээний тоглолт зэрэг арга хэмжээнүүд Ди-тань паркт болж, цаасан хайчилбар, чихрээр үлээж урласан хүн дүрстэй хүүхэлдэй, модон барын зураг, вааран урлал зэрэг нь хүмүүсийн харааг баясгаж байлаа. Ардын уламжлалт онцлог хоол нь нэн ч жуучин олоны сонирхолыг маш их татаж байлаа.
Бээжин хотын Дүнчэн дүүргийн Цэцэрлэгжүүлт ойжуулалтын газрын дарга Лян Цэнцай таницуулж хэлэхдээ, энэ оны ардын уламжлалт зугаа цэнгээний арга хэмжээ--сүмийн цуглаан нь үндэстэн, ардын зан заншлын онцлогийг харуулахад түлхүү анхаарсан юм гэжээ.
Шаньши мужийн эртний хот Ши-аний Чан-ань дүүргийн айл тосгонд ардын уламжлалт наадам цэнгээний тоглолт болж, тариачид өөрөө тоглон өөрөө баясч, сар шинийн баяраа тэмдэглэж байлаа. Өглөө эрт, тосгоны тариачид гоё өмсгөлөө өмсч, харанга хэнгэрэг дэлдэн, яангар бүжиг бүжиглэж, завь сэлэх бүжиг, модон хөлт бүжиг бүжиглэн, баясан наргиж байлаа.
"Өнөө, тоглолтын агуулга нэн баялаг болж, маш их сүр жавхаатай байна. Ардын зан заншлын ийм зүйлийг маш их сонирхдог" гэж жуулчин хэлж байлаа.
Билгийн улирлын цагаан сар нь шянганчуудын хувьд бүх жил дэх хамгийн чухал баяр болдог байна. Сар шинийн баярын үеэрх баяр наадмын арга хэмжээнүүдэд нь Хятадын уламжлалт соёлын онцлогийг хадгаалсан байдаг, цэцгийн зах ажиллуулдаг нь тэдгээрийн доторхи нэг нь юм.
Шянганы Засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Ин-чюань үүрэгт ажилдаа орсноос хойш жил болгон гэргийнхээ хамтаар цэцгийн захаар зугаалж, баяр наадмын наргиант байдалд баясахын зэрэгцээ бас хотыг иргэдтэй уулзан ярилцаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлдаг байна.
"Би жил болгонд цэцгийн захаар зугаалж, баяр цэнгээнт байдалд баясдаг юм. Үүрэгт ажлын хугацаандаа би цэцгийн захаар явж сонирхохыг хүсдэг. хэлэгээнгүй авгайдаа цэцэг худалдан авч бэлэглэдэг, үүний зэрэгцээ, ард олонд баярын мэнд дэвшүүлдэг юм" гэж засан дарга Зэн Ин-чюань хэллээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |