• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын цагаан сарын аялал жуулчлалын зах зээл хөгжилтэй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-02-08 15:24:19

    Хятадын билгийн улирлын цагаан сар нь гэр хотлоороо цугларан золгодог баярын өдөр юм, гэвч сүүлийн жилүүдэд гадуур жуулчилж явах нь их олон иргэдийн сонголт болж байна. Хятадын умард нутагт хүмүүс хүйтнээс зайлж, өмнөдийн дулаан районоор жуулчилж явахад өмнөд нутгийн хүмүүс харин умардын цас мөсний дунд цагаан сараа өнгөрүүлэхийг хүсдэг юм байна. Энэ цагаан сарын байдлаар, Хятадын аялал жуулчлалын зах зээл хөгжингүй байдлаа хадгалсаар иржээ. Дотоодын жуулчлалын байдлаас үзвэл, энэ цагаан сарын долоо хоногийн амралтаар жуулчилсан хүний тоо өнгөрсөн жилээс 40 хувиар нэмэгдсэн байна.

    Өвлийн улирал байсан ч , Хятадын Хайнань, Юньнань, Гуанши зэрэг нутгийн цаг агаар 28 хэм орчим байдаг учраас олон хүн эдгээр нутгаар цагаан сараа тэмдэглэхийг сонгосон юм. Сань-я нь цагаан сарын жуулчлалын уламжлалт халуун цэг болсны хувьд нэн ч олон хүний сонирхлыг татсаар байна. Энэ онд Бээжингийн Шао овогтны хан хувийн машинаар 3 хоног явж, үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмжтэй Я Лүнваний тэртээ хүрч ирсэн юм. Битүүний хоол нь ч өвөрмөц өөр болжээ.

     Ноён Шао хэлэхдээ, өмнөд нутгийнхан умард нутагт очиж, умард нутгийнхан өмнөд нутагт очиж шинэлэх нь моод болж байгаа биш үү, Сань-я нь дөрвөн улирал ялгаагүй дулаахан сайхан байдаг. Бид мөн халуун бүсийн байгалийн үзэмжтэй танилцахаар ирсэн юм. Шордтой явж байгааг харахгүй үү гэжээ.

    Ноён Шаогийн гэргий хэлэхдээ, нэг ресторанд битүүний хоолоо захиллсан. Уламжлал ёсоор нэг гэрээр хамтдаа битүүний хоолоо идэх болно. Тэнгисийн эргийн рестораныг захиалсан юм. Хоолны дараа далайн эргээр аялах болно гэжээ.

    "Хятадын аялал жуулчлалын сонин"-ы веб сайтад нийтэлснээр, 2011 оны цагаан сарын үеэр, Хятадын дотоодын жуулчлалын нэрт газрын жагсаалтад Сань-я нь өвөрмөц цаг агаар болон тэнгисийн эргийн өнгө үзэмжээр 1-р байранд жагсаагджээ. Шей Чэн сайтын сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл, сүлжээ ашиглагчдын 61 хувь нь цагаан сарын үеэр гадуур жуулчлах төлөвлөгөөтэй юм байна. Цаг агаар нь дулаахан тэнгис дагуу нутаг тэрчлэн хотын тохилог сайхан амралтын газрууд нь тэдний тэргүүн сонголт болжээ.

    Хятадын хамгийн хойд нутгийн Умард туйлын тосгонд олон нутгаас хүрэлцэн ирсэн хүмүүс цагаан сарын баяраа хөгжилтэй сайхан тэмдэглэж байна. Энд тэндгүй цаасан пуужингийн дуун тачигнаж, өрх бүрийн улаан дэнлүү нь хүмүүсийн мишээсэн царайг гийгүүлэн, гэрийн оройгоос цагаан утаа суунаглаж, умард нутгийн өвөрмөц өнгө төрхийг хүмүүст харуулж байна.

    Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 2010 оны 12-р сарын байдлаар, Хятадын эх газрын Тайваньд жуулчилсан хүн давхардсан тоогоор 1сая 100 мянгыг давсан байна. Тайваний жуулчлалын хэрэг эрхлэх газрын төсөөлж байгаагаар 2011 онд Тайваньд жуулчлах Хятадын эх газрын хүмүүс давхардсан тоогоор 2 саяыг давж, өдөр бүр 5000 хүнийг хүлээж авах боломжтой байна.

    Сүүлийн жилүүдэд, Хятадын цагаан сарын аялал жуулчлалын зах зээлд өмнөдийн дулаан нутагт очих юм уу умардын цас мөсний ертөнцөөр аялах байдал улмаар олширч байна. Гэртээ байсан ч тэр, гадуур жуулчилж явсан ч тэр гэр хотлоороо бүрэн бүтэн байж, цагаан сар шинэ хавраа угтан байж, хамаг баяр цэнгэлийг эдлэх болно.

    Та бүхэндээ сар шинийн мэндийг дахин нэг удаа дэвшүүлж байна. \Урьхан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе