|
|
||
Хятадын Төвдийн өөртөө засах районы аялал жуулчлалын газрын сүүлийн үед мэдээлснээс үзвэл, 2-р сарын 2-ноос 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн Хятадын билгийн улирлын цагаан сарын амралтын үеэр Төвд район давхардсан тоогоор 84 мянган жуулчдыг хүлээн авсан нь өнгөрсөн жилийнхээс 3.5 хувиар өсөн нэмэгдэв. Аялал жуулчлалын орлого нь 60 сая шахам юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6 хувиар нэмэгджээ.
Эх сурвалжаас үзвэл, өвлийн улиралд орсноос хойш, дэлхийн цаг агаарын хэвийн бус байдлаас болж, Хятадын умард нутгаар хахир хүйтэн, ган хагсаргаатай байж, өмнөд нутаг нь хүйтэн борооны гамшигт өртсөн байна.Төвд нутагт харин тэнгэр нь цэлмэг, агаар нь тунгалаг, зонхилох жуулчдын өвлийн улирлын тэргүүн сонголт болжээ. \Урьхан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |