|
|
||
2011 оны цагаан сарын долоо хоногийн амралт 2-ны өдрөөс эхэлж 8-ны өдөр дуусав. Энэ долоо хоногийн амралтаар Хятадын хэмжээнд зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 311 сая хүнд хүрч, өнгөрсөн оны цагаан сарын хугацааныхаас 13,8 хувиар нэмэгдэж, бүх Хятадын гол гол газрын ус, хуурай замын зорчигч тээврийн нийт хэмжээ давхардсан тоогоор 8 сая 780 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувиар нэмэгдэж, Хятадын иргэний агаарын тээврийн зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 5 сая гаруйд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Зам харилцаа тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн танилцуулснаас үзвэл, цагаан сарын амралтын хугацаанд бүх Хятадын авто замын ачаа тээврийн ажилд хот хоорондын автобусыг өдөрт дунджаар 780 мянга гаргаж, өдөрт давхардсан тоогоор 2 сая 200 мянган автобус зорчигч тээврийн ажилд оролцжээ. Зам харилцаа тээврийн салбарын шууд хяналтад байгаа бүх Хятадын 100 гол гол хотын гол гол 100 буудлын ачаа тээврийн байдлаас харахад зорчигчдыг чирэгдүүлсэн байдал гараагүй байна.\Орчуулсан редактор Урангоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |