ОХУ-д гаргадаг бараа бүтээгдэхүүний Хятадын хамгийн том худалдааны боомт Манжуурын цагаан сарын хугацаан дахь импорт экспортын бараа тээврийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн байна.
Битүүний өдрөөс шинийн зургааны өдөр хүртэл Манжуур боомтоор орж гарсан бараа бүтээгдэхүүн ихээхэн нэмэгдэж, импорт экспортоор оруулж, гаргасан нийт бараа бүтээгдэхүүн 420 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны цагаан сарын үеийнхээс 47 хувиар нэмэгдсэн байна. Үүнд нефть , модон материал, химийн аж үйлдвэрийн түүхий материал, химийн бордоо, цаас хийх материал зэрэг болно. Экспортоор гаргасан бараа бүтээгдэхүүнд хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, машин механикийн бүтээгдэхүүн, барилгын материал, хүнсний зүйл зэрэг бий. Өнөөгийн байдлаар импортоор оруулсан нь 390 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувь нэмэгдэж, экспортоор гаргасан хэмжээ 230 мянган тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 79.5 хувь нэмэгдсэн байна. \Орчуулсан редактор Урангоо\