• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын үеэрх аялал жуулчлалын орлого 15 хувиас дээш өсөн нэмэгдэх төлөвтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-02-09 10:49:55

          Бүх Хятадын амралтын аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн газрын 8-ны өдрийн орой нийтэлсэн 2011 оны цагаан сарын аялал жуулчлалын мэдээлэлд тэмдэглэхдээ, 2011 оны цагаан сарын амралтын алтан долоо хоногийн хугацаан дахь аялал жуулчлалын хүлээн авсан хүний тоо болон орлогын нийт хэмжээ тус тус 15 хувиас дээш өсөн нэмэгдэх төлөвтэй байж, амралтын хугацааны бүх Хятадын хэрэглээний байдал эрс нэмэгдэж, аялал жуулчлалын хүлээн авалт түүхэн шинэ амжилт тогтоосон байна.

          Анхны тоо бүртгэлээс үзвэл, энэ оны цагаан сарын хугацаанд нефть, хүнсний төрлийн үнэ нэмэгдсэний нөлөөнөөс болж, онгоцны билет, зочид буудлын үнэ өсөхийн зэрэгцээ, амралт жуулчлалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, цагаан сарын аялал жуулчлалын үнэ ханш өсөн нэмэгдсэн байна. Хятадаас гадаадад жуулчлах үнэ 15 хувиас дээш өсөж, үүнд Пүкет, Сайпан арал зэрэг халуун бүсийн арлаар жуулчлах үнэ 30 хувиар өсөн нэмэгдсэн байдалтай байна./Анар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе