• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ирэх таван жилд орлогын хуваарилалтын тэгш бус асуудлыг зохицуулна

CRI       (GMT+08:00) 2011-02-27 15:37:16

     Ирэх таван жилд Хятадын засгийн газар орлогын хуваарилалтын тэгш бус асуудлыг зохицуулахыг чухал үүрэг болгоно гэж Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр мэдэгдсэн байна.

       Вэнь Жябао мөн өдөр Хятадын засгийн газрын сүлжээ болон Синьхуа сүлжээгээр сүлжээ ашиглагчтай шууд ярилцсан байна. Тэрээр хэлэхдээ, орлогын хуваарилалт тэгш биш байгаа асуудал нийгмийн эрх тэгш шударга байх асуудалтай шууд холбоотой бөгөөд нийгмийн тогтвортой байдалтай холбоотой. Хойшдын орлогын хуваарилалтын асуудлаар Хятад улс хоёр зүйлийг зэрэг хэрэгжүүлэх болно. Тухайлбал оршин суугчдын орлогын өсөлт болон эдийн засгийн өсөлтийг зэрэгцүүлж, ажилчдын цалин хөлсний өсөлтийг хөдөлмөрийн үйлдвэрлэлийн хувьтай зэрэгцүүлэх хэрэгтэй гэжээ.

       Вэнь Жябао хэлэхдээ, Засгийн газраас энэ хэдэн жилд нийгмийн баталгааны тогтолцоо тогтоож, өндөр насны тэтгэвэр, эм эмнэлэг, ажлаар хангагдах, амьдралын баталгаа зэрэг асуудлыг зохицуулж байгаа нь мөн орлогын хуваарилалт тэгш биш байгаа асуудлыг зохицуулж, хүмүүст өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг хүртээж байгаа явдал болно. Гэвч эдгээр асуудал мөн л оршсоор байна. Хойшид засгийн газраас бага орлоготой иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, орлого ихтэй ажил төрлийн цалин хөлсийг хязгаарлах, хууль ёсны орлогыг хамгаалан, хууль бус орлогыг цуцалж, их цалин авч байгаа зэргийг зохицуулан орлогын хуваарилалт тэгш биш байгаа асуудлыг аажмаар зохицуулж өөрчлөлт хийж нээлттэй байх үйлсийн үр өгөөжийг хүн болгонд эдлүүлнэ гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе