|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр хэлэхдээ, Хятадын хөгжил гээд л хэлэхэд хүмүүс ердөө дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээнд анхаарал хандуулдаг. Харин миний үзэж байгаагаар, хүн хүчин болон боловсрол нь Хятадын хөгжлийн бэлэг тэмдэг болох ёстой гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, их дээд сургуулийн боловсрол нь мөн л маш чухал ба Хятадын их дээд сургуулийн боловсролын өөрчлөлтийн нэг чухал тал бол даруй сурагчдын суралцах ухамсар, үүдэн бүтээх зориг санаа болон биеэ дааж сэтгэх чадавхыг нь дээшлүүлж, олон арван оюутнуудын дундаас хамгийн содон боловсон хүчнийг илрүүлэх явдал болно. Ингэж хийвэл сая бүхий л улс орон хөгжлийн ирээдүйтэй болж чадна гэжээ.
Их дээд сургуулийн төгсөх оюутнууд ажлаар хангагдахад хүндрэлтэй байгаа асуудалд хандан Вэнь Жябао хэлэхдээ, шинээр нэмэгдэж байгаа ажлаар хангагдах хүний тооны хувьд, Хятадын их дээд сургуулийн оюутнуудын тоо 6 саяасаа нэмэгдээд 7 сая дөхөж, нэгэнт Хятадын ажлаар хангагдах гол хүчин болсон байна. Сүүлийн жилүүдэд, Хятадын их дээд сургуулийн оюутнуудыг ажлаар хангах асуудлыг зохицуулж байгаа байдал ихээхэн ахицтай болж, 80 хувиас дээших оюутнууд ажлаар хангагдаж байна. Хятадын засгийн газар үргэлжлэн чармайж, ажлаар хангах явц дахь гажуу буруу зүйлийг өөрчлөн сайжруулах болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |