|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр хэлэхдээ, энэ онд Хятадын засгийн газар гол удирдах хүмүүс бусдын эрх ашигт халдаж, тушаалаа ашиглан хувийн ашиг хөөцөлдсөн ба хээл хахуул авилга авсан хэргийг илрүүлж шийтгэх ажлыг тэргүүн чухал үүргээ болгон ажиллахын зэрэгцээ, тогтолцооны өөрчлөлтийг ахиулж, ард иргэдийн хяналт шалгалтын механизмыг байгуулах болно гэжээ.
Вэнь Жябао мөн өдөр Хятадын засгийн газрын веб сайт болон Синьхуа сүлжээгээр интернет сүлжээ ашиглагчтай санал солилцох үеэр хэлэхдээ, өнөөгийн Хятад улсад засгийн газар болон гол удирдах хүмүүсийн эрх нь хэт их ба төвлөрсөн байдалтай, хориг хязгаарлал муутай байдал бий болоод байна. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газар авилгатай тэмцэх ажлыг тууштай явуулах бөгөөд тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэж, ард олон засгийн газарт хяналт тавихыг эрчимжүүлнэ гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, алс хэтийн байдлаас авч үзвэл, Хятад улс засгийн газрын боловсон хүчний хувийн эд хөрөнгийг нээлттэй байлгах дүрмийг хэрэгжүүлэх ёстой. Гэвч өнөөгийн хамгийн тулгам болоод байгаа ажил бол даруй Хятадын засгийн газрын албан тушаалтнууд хувийн орлого, эд хөрөнгийн байдал, гэр бүлийн гишүүдийн ажил, сурлагын байдал зэргээ үнэн бодитойгоор мэдүүлж, хяналтыг хүлээж, авилгаас сэргийлэх явдал болно гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |