|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр хэлэхдээ, инфляцыг тогтоон барихад валютын хөдөлгөөнт чанарыг хязгаарлаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүйлгээг хүч тавин хөгжүүлэн, зах зээлийг жолоодох зэрэг дөрвөн талаас гардаж, чанд арга хэмжээ авснаар барааны үнийг тогтвортой болгох хэрэгтэй гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, барааны үнэ хэт түргэн өсөх нь ард олны хэвийн амьдралд, түүнчлэн нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх болно. Барааны үнийн ерөнхий төвшнийг тогтвортой байлгахыг Хятадын нам болон засгийн газар эдийн засаг, амьжиргааны хөгжлийн чухал том хэрэг болгосоор ирсэн юм. Өнгөрсөн оны 12-р сараас эхэлж, Хятадын засгийн газар эрчтэй арга хэмжээ авч, барааны үнийн өсөлтийн байдлыг тогтоон барьснаар өнөө дотоодын үр тарианы болон хүнсний тосны үнэ үндсэндээ тогтворжлоо гэжээ.\Хүчитбаатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |