• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс хяналт бүхий хөдөлгөөнт валютын систем хэрэгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-02-27 15:49:37

    Хятад улс юаний ханшны өөрчлөлтийг тасралгүй ахиулж, хяналт бүхий хөдөлгөөнт валютын систем хэрэгжүүлэх хэдий ч зайлшгүй хянуур, алхам дараатай хийх ёстой гэж Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр дахин нотолжээ.

    Вэнь Жябао мөн өдөр Хятадын Засгийн газрын интернет сүлжээ болон Синьхуа интернет сүлжээн дээр сүлжээ ашиглагчидтай санал бодлоо солилцох үеэр хэлэхдээ, 2005 онд Хятад улс валютын ханшны өөрчлөлтийг дахин эхлүүлснээс хойш юаний бодит ханш 22% өсөн нэмэгдэв. Юаний ханшны өсөлт нь Хятадын эдийн засгийн шаардлагад нийцэх төдийгүй ард иргэдийн ашиг сонирхолд нийцэх юм. Гэвч аж ахуйн нэгжийн даах чадвар болон ажилтнуудын ажлаар хангагдах нөлөө тусгалыг заавал бодолцох хэрэгтэй бөгөөд Хятадын нийгмийн нийт тогтвортой байдлыг заавал бодолцох хэрэгтэй гэжээ.

    Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын социалист үйлсийн хөгжилт юаний ханшинд аажмаар өөрчлөлт хийхийг шаардаж байгаа бөгөөд юаний ханшийг уян хатан чанартай болгож байна. Гэвч юаний ханшийг улс төржүүлэхийг эсэргүүцнэ. Юаний ханшийг өөрчлөхөд санаачилгатай, алхам дараатай ба хяналттай зарчмыг баримтлах хэрэгтэй гэжээ.\Алтаннавч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе