|
|
||
Бээжингийн цагдаагийн талынхан 28-ны өдөр мэдэгдсэнээр, Бүх Хятадын "хоёр чуулган"-ы хугацаанд Бээжингийн агаарын аюулгүй байдлыг зайлшгүй батлахын төлөө, 3-р сарын 2-ны өдрийн 0 цагаас 3-р сарын 15-ны өдрийн 24 цаг хүртэл, Тянь Аньмэнь өргөн талбайгаар төв болгосон эргэн тойрны 200 км-ийн зайны дотор нислэгийн үйл ажиллагааг зохиохыг эрс хориглох болно гэжээ.
Агаарын тээврийн групп, агаарын тээврийн компани, нислэгийн дасгал сургуулилийн анги, түүнчлэн төрөл бүрийн нислэгийн дур бахтай хүмүүс, өөрийн ухамсраасаа дүрэм тогтоолыг хүндэтгэж, нислэгийг түр хорьсон хугацаанд төрөл бүрийн нислэгийн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж Бээжингийн цагдаагийн тал илэрхийлжээ.\Уртнасан орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |