• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулганы хэлэлцэх хэргийн төсөл болон цагийн хуваарийг баталлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-02-28 16:31:04

      Бээжинд болсон УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны байнгын хорооны хурлаар 28-ны өдөр, удалгүй чуулах гэж байгаа Хятадын улс төрийн зөвшилцөх хамгийн дээд эрхт байгууллага болох УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулганы хэлэлцэх хэргийн төсөл болон цагийн хуваарийг баталсан бөгөөд Ли И жүн, Ван Тай хуа нарын зэрэг 4 хүнийг УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүнээр нөхөн сонгожээ.

       Тус хурлын тогтоосон цагийн хуваарийн дагуу УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны энэ жилийн ээлжит чуулганыг 3-р сарын 3-аас 13-ны өдрүүдэд Бээжинд хийнэ. Мөн хурлын баталсан хэлэлцэх хэргийн төслийн дагуу голдуу улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 12-р 5 жилийн төлөвлөгөөний төслийг хянан хэлэлцэх юм. Үүнээс гадна, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүд нь чуулганы хугацаанд, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны байнгын хорооны ажлын тайланг сонсон хянан хэлэлцэж, БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд байлцаж, засгийн газрын ажлын тайлан болон холбогдох бусад тайлангуудыг сонсож, хянан хэлэлцэх юм байна. \Э.Цогзолмаа орчуулав\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе