• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ерөнхий сайд интернет сүлжээ ашиглагчидтай ярилцлага өрнүүлсэнд ихэд анхаарал хандуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-02-28 15:55:03

        Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 27-ны өдөр иргэдийн амьжиргаа зэрэг халуун цэгийн асуудлаар интернет сүлжээ ашиглагчидтай санал бодлоо солилцсонд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ихэд анхаарал хандуулсан байна.

        Франц Пресс Агентлаг тэмдэглэхдээ, хүнсний бүтээгдэхүүн, орон сууц болон амьжиргааны бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа явдал нь Хятадын засгийн газрын хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудал болж байна гэжээ.

        Английн Би Би Си радио нэвтрүүлгийн компани мэдээлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябао интернет сүлжээ ашиглагчидтай санал солилцох явцдаа, ардын амьжиргааны төвшнийг дээшлүүлэх ба авилгатай тэмцэх шийдвэр зоригоо илэрхийлсэн байна. Юмны үнэ хэт түргэн өсөж байгаа ба юаний ханш өсөж байгааг тогтоон барих нь нийгмийн тогтвортой байдалтай шууд холбоотой байдаг. Вэнь Жябао хэлэхдээ, юаний ханшны хөрвөхийг уян хатан болгох нь дэс дараатай явагдаж, Хятадын аж ахуйн нэгжүүд үүнд аажмаар зохицох болно гэжээ.

        Ассошиэйтэд Прэсс агентлаг тэмдэглэхдээ, Хятад улс улс ардын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийн хурдад тохируулалт хийж байгаа нь эдийн засгаа нэн тогтвортой хөгжүүлэхийг Хятадын засгийн газар чухалд авч үзэж байгааг харуулж байгаа юм гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе