• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэстний цөөнхийн районы төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн иржээ

CRI       (GMT+08:00) 2011-03-01 20:08:12

      Жил тутамд чуулдаг Хятадын БХАТИХ болон УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны чуулган удалгүй нээгдэх гэж байна. Хятадын үндэстний цөөнхийн районуудын БХУТЗЗ-ын гишүүд 1-ний өдөр Бээжинд хүрэлцэн ирцгээж, 3-ны өдөр нээгдэх 11 дэх сонгуулийн БХАТИХ-ын 4-р бүгд хуралд дэвшүүлэх тал бүрийн бөгөөд олон ажил төрлийнхний санал санаачлагыг авчирсан байна.

      Төвдийн Өөртөө Засах Районы Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Дайзан Чилай зэрэг олон гишүүд илэрхийлснээр, тухайн нутгийн өнө батын амар тайван болон түргэн хөгжил нь тэдний гол анхаарч буй хоёр тал болно гэжээ.

      Шашин шүтлэгийн салбарын гишүүн, БХУТЗЗ-ын байнгын гишүүн, Хөхнуур мужийн Шинин хотын Дүнгуань лалын сүмийн ахмад багш Ма Чанчин сэтгүүлчид хэлэхдээ, улс орны тогтвортой байдал, эв нэгдэл, шашин шүтлэг эв найртай, нийгмийг эвсэг зохицонгуй байлгах ажлыг эрс хэлбэрэлтгүй сайтар хийх нь түүний хамгийн илүү анхаарч байгаа тал юм гэжээ.

      Үүнээс гадна, бусад үндэстний цөөнхийн нутаг районы гишүүдээс тухайн нутгийн аялал жуулчлалыг нээн хөгжүүлэхийг ахиулах, соёлын хөгжлийг ахиулах зэрэг талын сэдэв төсөл бэлдсэн байна.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе