• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чуулганаар "12-р таван жил"-ийн төлөвлөгөөнд анхаарал хандуулна

CRI       (GMT+08:00) 2011-03-02 19:28:10

      Бүх Хятадын 11 дэх сонгуулийн УТЗЗ-ийн 4-р бүгд хурал 3-ны өдрийн үдээс хойш Бээжинд эхэлнэ. Хурлын төлөөлөгч Жао Чижэн 2-ны өдөр хэлэхдээ, тус удаагийн чуулганаар авч хэлэлцэх чухал нэг үүрэг бол даруй "12-р таван жилийн төлөвлөгөө"-г тогтоон хэрэгжүүлэхэд санал санаачилга оруулах явдал юм гэжээ.

      Жао Чижэн мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "12-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаа нь Хятад улс чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах чухал цаг үед мөн, УТЗЗ нь "12-р таван жил"-ийн төлөвлөгөөг эмхлэн тогтоох явцад, арга бодлого оруулахыг чухал үүрэгт ажлаа болгож, төлөвлөгөөг тогтоох чухал явц болон гол чухал асуудал дээр ардчилсан нам бүлэг, тусгай комисс, орон нутгийн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хүчин чадлыг нэгтгэн, тусгай сэдвээр судалгаа хийх, бодитой байцаалт хийх, хурлын илтгэл хийх, төлөөлөгчид арга төсөл дэвшүүлэх зэрэг олон арга хэлбэрээр зөвлөлдөж, санал санаачилга хуримтлуулан, идэвхтэй үр дүнд хүрсэн юм гэжээ.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе