• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ жилийн хоёр чуулганыг гурван мянга гаруй сэтгүүлч сурвалжилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-02 10:45:29

      Хоёр чуулганы хэвлэлийн төвийн дэд дарга Жү Шөүчэнь танилцуулж хэлэхдээ,энэ удаагийн хоёр чуулганыг дэлхийн таван тивийн сэтгүүлч сурвалжилна. Үүнд барууны хөгжсөн орнуудын гол болох хэвлэлийн нэгжүүдийн сэтгүүлчид байгаагаас гадна хөгжиж байгаа орнуудын сэтгүүлчид ч байгаа учраас хамарсан хүрээ өргөн, төлөөлөх чанар хүчирхэг юм гэжээ. Холбогдох мэдээнээс үзэхэд, энэ жилийн хоёр чуулганы сэтгүүлчид голдуу Хятадын "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөр болон Хятадын онцлогтой социализмын хуулийн тогтолцооны бүрэлдэн тогтсон байдалд анхаарал хандуулахын зэрэгцээ барааны үнэ,нийгмийн баталгаа,эмчилгээний салбарын өөрчлөлт зэрэг асуудлыг хөндөх болно.

       Жү Шөүчэнь хэлэхдээ,чуулганы төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирсний дараа, хэвлэлийн төвөөс суух газар болон холбоо барих хүмүүсийн хаяг зэргийг веб сайтад нийтэлж, дотоод гадаадын сэтгүүлчдэд чуулганы бичиг материалуудыг хангаж, чуулганы хөтөлбөр, цагийн хуваарь зэргийг цаг тухайд нь нийтлэх болно. Үүнээс гадна чуулганы хэвлэлийн төвөөс бас сүлжээг төлбөргүй ашиглах үйлчилгээ үзүүлнэ гэжээ.\ Э.Цогзолмаа, Дүүрэнжаргал нар орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе