• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс төрийн зөвлөгөөндөө шинэ санаа оноо хэрэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2011-03-02 17:19:16

     УТЗЗ-ийн 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Хорооны 4-р чуулган 3-ны өдөр эхэлнэ. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жао Чи жэн 2-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын орон нутгууд улс төрийн зөвлөгөөний ажилдаа шинэ санаа оноо хэрэглэж байгаа нь ХКН удирдан, олон нам хамтран ажиллаж, улс төрийн хэргийг зөвшилцөх тогтолцоог баримтлан боловсронгуй болгоход ашигтай юм гэжээ.

     Сүүлийн хоёр жилд, Хятадын олон муж, хотын намын хороо бичиг материал нийтлэн, улс төрийн хэргийг зөвшилцөхийг дүрэмжүүлж байгаа юм. Энэ тухайд Жао Чи жэн хэлэхдээ, "Ардын УТЗЗ-ийн ажлыг эрчимжүүлэх тухай ХКН-ын төв хорооны санал"-ыг баталж хэрэгжүүлснээс хойших 5 жилийн хугацаанд орон нутгууд бүр шинэ хувь нэмрээ оруулсан юм. Жишээлбэл ХКН-ын Жэ жян мужийн хороо 2009 онд улс төрийн хэргийг зөвшилцөхийг дүрэмжүүлэх дүрэм тогтоолын чанартай Хятадын анхны тусгай бичиг баримтыг боловсруулан тогтоосон юм. ХКН-ын Гуандүн мужийн хороо улс төрийн хэргийг зөвшилцөх гол агуулга хэлбэрийг тогтоож, тус хүрээн дэх ажил хэргийн бүх салбар болон ажлын хариуцлагыг тодорхойлжээ.\Э.Цогзолмаа редакторлан орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе