|
|
||
"11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд эдийн засаг түргэн хөгжиж байгаа ӨМӨЗР-ны химийн салбарын хүчилтөрөгчийн хэрэглээний хэмжээ ба хүхрийн хүчлийн хэмжээг хязгаарлах үзүүлэлт нь улсын шаардлага хангаж үүргээ давуулан биелүүлжээ.
Мэдээлснээс үзвэл, "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд ӨМӨЗР химийн салбарын хүчилтөрөгчийн хэрэглээний хэмжээг 168 мянга 400 тонноор багасгаж, хүхрийн хүчлийн хэмжээг 841 мянга 800 тонн багасгаж, бохирдлыг багасгах тухай улсын шаардлагыг тус бүр хагас жил болон нэг жил урьдчилан биелүүлсэн юм.
2010 онд бүх Өөртөө засах районд хүчиллэг бороо ороогүй. Гол болох хотуудын агаарын чанарын хэмжээ 2-р зэрэглэлд хүрч, 338 хоног нь цэлмэг тунгалаг байж, 2005 оныхоос 63 хоног нэмэгдэж, бохирдол үүсгэдэг гол үзүүлэлтүүд нь 2005 оныхоос 15-40 хувиар буурчээ. \Э. Цогзолмаа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |