|
|
||
УТЗЗ-ийн БХХ-ны 11 дэх сонгуулийн 4-р хурлын хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, "12-р таван жилийн төлөвлөгөө"-г тогтоон хэрэгжүүлэхэд санал бодлоо дэвшүүлэх бол уг хурлын чухал үүрэг юм гэжээ.
УТЗЗ-ийн БХХ-ны 11 дэх сонгуулийн 4-р хурлын хэвлэлийн бага хурал мөн өдрийн үдээс хойш болж, хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн хэлэхдээ, "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаа бол Хятадын чинээлэг нийгмийг байгуулах чухал үе юм. УТЗЗ-ийн БХХ "12-р таван жилийн төлөвлөгөө"-нд санал бодлоо дэвшүүлэхийг чухал ажил болгож, төлөвлөгөөг зохиох чухал шатанд ардчиллын нам бүлэг, тусгай зөвлөл, орон нутгийн УТЗЗ-ын хороо зэргийг зохион байгуулж, тусгай сэдвээр судалгаа хийх, байдалтай танилцах, хуралд үг хэлэх, гишүүд санал дэвшүүлэх зэрэг арга замаар ярилцан,санал оруулж, идэвхтэй амжилтад хүрсэн байна.
Жао Чижэн хэлэхдээ, УТЗЗ-ын БХХ-ны энэ жилийн гол үүрэг бол "12-р таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх талаар гүнзгий судалгаа хийж, үүрэг хариуцлага гүйцэтгэн, эдийн засаг нийгмийг бүх талаар зохицонгуй тогтвортой хөгжүүлэхээр чармайх явдал болно гэжээ.
Өнөөгийн байдлаар, уг хурлын нарийн бичгийн даргын газар 711 санал оруулалт ба 423 ширхэг их хуралд хэлэх үгийн эх нооргийг хүлээн авчээ.
УТЗЗ-ын БХХ-ны 11 дэх сонгуулийн 4-р хурал 3-ны өдөр Бээжинд нээгдэн, 13-ны өдөр өндөрлөнө. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |