|
|
||
11 дэх сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 4-р бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн 2-ны өдөр Бээжинд хэлэхдээ, интернет сүлжээний өдөөн дэвэргэх үйл ажиллагаа нь үнэндээ нэг зүйлийн маркетингийн арга хэлбэр ба ийм ажиллагаа өрнүүлж байгаа хүмүүс заримдаа худлаа мэдээлэл өгч, ард олонд ташаа буруу сэтгэгдэл төрүүлдэг. Түүнчлэн заримдаа засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлдөг болохоор түүнээс сэргийлэх хэрэгтэй гэжээ.
Жао Чижэн хэлэхдээ, интернет сүлжээнд өдөөн дэрвүүлэх үзэгдэл нь зөвхөн Хятад улсад байдаг биш, интернет сүлжээ хөгжсөн улс орнуудад бараг бүгд байдаг. Зарим улс орнууд ийм үйл ажиллагааг их мөнгөний торгууль ногдуулдаг. Харин Хятадын хууль дүрмийн энэ талын агуулга нь бас боловсронгуй биш байна. Энэ жилийн чуулганаар төлөөлөгч нараас энэ тухай төсөл дэвшүүлсэн байна гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |