|
|
||
11 дэх сонгуулийн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны 4-р бүгд хурлын хэвлэлийн төлөөлөгч Жао Чижэн 2-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн тавьсан Хятадын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн тухай асуултад хариулж хэлэхдээ. Цаг мөч бол даруй алт, үнэнч овор суртал бол даруй амь нас болох юм. Өөрөөр хэлбэл Сань Лү компани шиг үнэнч бус байр суурь авбал дампуурч мөхөх нь дамжиггүй гэжээ.
Жао Чижэн хэлэхдээ, өөрчлөлт оруулсан "Эрүүгийн хууль"-д хүнсний бүтээгдэхүүний салбарын гэмт хэргийг шийтгэх эрч хүчээ нэмэгдүүлж, хамгийн хүнддээ алах ял олгох болно. Энэ нь хуулийн зүйн хатуу чанга гэдгийг харуулж байгаа төдийгүй, мөн Хятадын засгийн газар болон холбогдох байгууллага хүнсний бүтээгдэхүүний аюулгүйг улам чухалд авч үзэж байгаа харуулж байгаа юм. Өнөө, Эрүүл мэндийн яам, чанарын хяналт шалгалтын үндэсний газар болон Үйлдвэр худалдааны үндэсний ерөнхий газар зэрэг байгууллагууд холбогдох иж бүрэн хууль дүрмийг боловсронгуй болгохоо түргэтгэж байгаа бөгөөд хууль хэрэгжилтийн эрч хүч болон хэрэглээний бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтаа эрчимжүүлж байгаа юм гэжээ.\Хүчитбаатар редакторлан орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |